КАНБЕРРА, 2026 оны хоёрдугаар сарын 26 /BILD/. Австралийн Тасмани арлын баруун хэсэгт “Earth’s Black Box” гэдэг нэртэй өвөрмөц төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үүнийг “хүн төрөлхтний хар хайрцаг” хэмээн нэрлэж байна. Энэхүү төслийг дэлхий дахинд соёл иргэншлийн сүйрэл нүүрлэсэн тохиолдолд өнөөгийн эрин үеийн дижитал баримтыг хадгалж үлдээх зорилгоор хэрэгжүүлж байгаа ажээ.
Геологийн хувьд тогтвортой, алслагдсан газарт ойролцоогоор 10 метр урттай цул ган байгууламж суурилуулж байгаа бөгөөд 7.5 см зузаан ханатай уг бүтцийг асар том боржин чулуун суурин дээр байрлуулж байгаа аж.
Уг байгууламжийг эрс тэс нөхцөлийг тэсвэрлэж, олон арван жилийн турш гадны оролцоогүй ажиллана гэж зохион бүтээгчид нь найдаж байна. Энэхүү төслийг Тасманийн их сургууль, Clemenger BBDO сурталчилгааны агентлаг болон The Glue Society уран бүтээлийн нэгдэл санаачилсан байна. Уг байгууламж нь нарны эрчим хүчээр ажиллах аж.
“Хүн төрөлхтний хар хайрцаг” дотор нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж, агаар ба далайн температур, далайн усны хүчилжилт, эрчим хүчний хэрэглээ зэрэг дэлхий болон нийгмийн байдлын үзүүлэлтүүдийг тасралтгүй бүртгэх мэдээлэл хадгалах системүүдийг байрлуулах гэнэ.
Мөн улс төрийн шийдвэрүүд, мэдээ мэдээлэл, нийгмийн сүлжээний нийтлэлүүдийг хадгалж архивлах юм. Хэрэв хүн төрөлхтөн асар том гамшигтай тулгарвал энэхүү “хар хайрцаг” нь болсон үйл явдлыг сэргээж, хямралын шалтгааныг ойлгоход дараагийн үед тусална гэж зохион бүтээгчид нь үзэж байна. Системийг бүрэн ажиллагаанд оруулах хугацааг энэ оноос хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл1
HOW TO RECOVER YOUR LOST CRYPTO FROM SCAMMER INVESTMENT → CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Did you misplace Bitcoin, USDT, or other crypto? It happens. GEO COORDINATES RECOVERY HACKER can help you get it back. He recovered over €1.2 Million USDT for me. The process was smooth and quick. GEO COORDINATES RECOVERY HACKER is a recovery agent you can trust. His dedication is clear in his work. He understands the stress of lost digital assets. Cryptocurrency recovery can be complex. It often needs expert knowledge. GEO COORDINATES RECOVERY HACKER has the skills and experience for this task. Contact GEO COORDINATES RECOVERY HACKER for help with your lost crypto. Email him at Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack He will help you recover your funds. Don't give up. I will forever be grateful for there service