sonin.mn

2-р сарын 26-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийв. 

Энэ үеэрээ "БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны мэдэгдлийн талаар асуусан асуултад Мао Нин хариулахдаа, Солонгосын хойгийн ойрын хөрш болохын хувьд Хятад улс хойгийн нөхцөл байдлын хөгжил, хувьсалд санаа зовж байгаагаа илэрхийлэв. Хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах, хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахыг дэмжих нь бүх талуудын ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд Хятад улс үүнийг хэрэгжүүлэхийн тулд бүх талууд хамтран ажиллана гэж найдаж байна." гэжээ.



Г.Бямба