ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 1 /Irna/. Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи АНУ, Израилын явуулсан ажиллагааны үеэр амиа алдсан тухай мэдээллийг Ираны төрийн мэдээллийн Tasnim, IRNA, ISNA, Mehr, Fars агентлагууд өнөө өглөө баталжээ.
Fars агентлагийн мэдээлснээр, Хаменеи өөрийн өргөөнд байхдаа амиа алдсан бөгөөд хоёрдугаар сарын 28-ны үүрээр амь үрэгдсэн гэсэн байна. Дээд удирдагч нь амь үрэгдсэнтэй холбогдуулан Ираны Засгийн газар 40 хоногийн бүх нийтийн гашуудал, 7 хоногийн бүх нийтийн амралт зарлажээ. Хаменеи сүүлийн 36 жил Исламын Бүгд Найрамдах Ираны Улсыг удирдаж байсан юм.
Ираны дээд удирдагчийг амиа алдсаны дараа Исламын хувьсгалыг хамгаалах корпусаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “манай улсын зэвсэгт хүчин, ардын агуу басиж отряд (Ираны хагас цэрэгжсэн отряд) удирдагчийнхаа замыг хүчирхэг үргэлжлүүлж, дотоод, гадаадын хуйвалдааныг эсэргүүцэн зогсож, исламчуудын эх орны бүрэн эрхт байдлыг алдагдуулсан хүмүүсийг шийтгэнэ” гэж дурдсан байна.
“Энэ том гэмт хэрэг хэзээ ч хариугүй үлдэхгүй бөгөөд исламын ертөнц, шиит үзлийн түүхэнд шинэ хуудас нээх болно” гэж IRNA агентлаг Ираны Засгийн газрын мэдэгдлийг эш татан мэдээлжээ.
Үүнээс хэдэн цагийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аятолла Хаменеи амиа алдсан гэж мэдэгдсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл6
АРДЧИЛАЛ ИРЛЭЭ ХААЛГАА ТАЙЛ.
тэр эмэгтэйчүүдийнxээ нүүр амаа битүүлж xорьчихоод эрэгтэйчүүд нь банзалдаад яваа улсруу америкууд дайраxаар буруутгаx xүн олдоxгүй байxоо, xоx нь
тэр эмэгтэйчүүдийнxээ нүүр амаа битүүлж xорьчихоод эрэгтэйчүүд нь банзалдаад яваа улсруу америкууд дайраxаар буруутгаx xүн олдоxгүй байxоо, xоx нь
америк цру израль моссад ираны ихэс дээдсийг алсаар ихэнхийг дуусгасаан
Dear the people of Iran: Iran never cries period Never afraid of your near and far enemies.Never pay attention to the noise from the past.Listen to the voice from the Future. The seeds and roots of the freedom and human dignity are nowhere but in You. Freedom means life.Life means love.Love means happiness.In freedom your dream comes true.In freedom you will find true love.In freedom you will find yourself. Never look back.Never listen to your enemies. Listen to your heart.Your heart wants true love. Sincerely Iron Leader the Great
Монгол улсыг хятадын 100 гаран пуужин онилоод эхэллээ . Хятадын 100 гаран пуужин Монгол улсыг онилоод эхэллээ . Америкийн цэргийн тагнуулын мэдээгээр Хятад улс саяхнаас Монголын хилийн дагуу 100 гаруй пуужин харвагч байрлуулаад байна. Эдгээр пуужингийн бай нь Монгол улс , МАН-ын цагаан ордон, Хүрэлсүх Занданшатар мэтийн хулгайч дээрэмчдийн гэр эдлэн газар хаусууд юм байна. Хятад улс Монголын засгийн газартай тохиролцон Монгол улсын хилийн дотор алт нүүрстэй газруудыг Хятад улсын иргэдэд олгосон явдлаа цуцална гэж мэдэгдсэн явдалтай холбоотой учир ийнхүү МАН-ыг зэвсгээр сүрдүүлж байгаа гэж тагнуулын мэдээнд дурдагдсан байна. МАНын День Хуар , Нян Бао Тао гэсэн данжаадууд гамин цэргүүдийг Монгол улс руу оруулах эхний алхамуудаа амжилттай хийцгээлээ.