БЭЭЖИН, 2026 оны гуравдугаар сарын 3 /Kazinform/. Ираны нутагт цэргийн цохилт өгсөнтэй холбогдуулан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас /ШХАБ/ мэдэгдэл гаргажээ. “Ойрх Дорнод дахь нөхцөл байдал болон Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нутагт цэргийн цохилтууд өгсөнтэй холбогдуулан ШХАБ-ын гишүүн орнууд гүнээ түгшиж буйгаа илэрхийлж байна” гэж тус байгууллагын албан ёсны мэдэгдэлд дурдаад зөрчил мөргөлдөөнийг тайван замаар зохицуулахыг уриалсан байна.
“ШХАБ-ын гишүүн орнууд хүч хэрэглэхийг хүлээн зөвшөөрч болшгүй хэмээн үзэж байгаа бөгөөд үүссэн зөрчил мөргөлдөөнийг зөвхөн яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан талуудын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан тайван замаар зохицуулахыг уриалж байна" гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
Мэдэгдэлд улс орны бүрэн эрхт байдлыг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулсан байна. “ШХАБ-ын гишүүн орнууд Иран улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатайг онцлохын сацуу хүлээцтэй байж, нөхцөл байдлыг улам даамжруулах аливаа үйл ажиллагаанаас татгалзахыг талуудад уриалж байна” гэж ШХАБ-ын мэдэгдэлд онцолсон байна.
Тус байгууллага мөн олон улсын байгууллагуудад хандан арга хэмжээ авахыг уриалжээ. “ШХАБ-ын гишүүн орнууд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж буй үйл ажиллагааг таслан зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авахыг НҮБ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хатуу шаардаж байна" хэмээн дурджээ.
Мөн амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлээд Ираны Засгийн газар болон ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Израил улс хоёрдугаар сарын 28-нд АНУ-ын дэмжлэгтэйгээр Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлснээр Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаад байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд үг хэлэхдээ, уг ажиллагааны гол зорилго нь Иранд цөмийн зэвсэг бүтээхээс сэргийлэх, мөн Европ, АНУ-д учирч болзошгүй аюулыг урьдаас таслан зогсоох явдал гэж мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 03 сарын 03,
2026
Сэтгэгдэл3
ШХАБ хөдлөх цаг болжээ. Иран бол ШХАБ-ын гишүүн орон тул ширүүхэн ираныг хамгаалж израйлд хатуу цохилт өг.
үхсэн ацаараа цохилт өгөх юм? хоорондоо зодолддог шд наад ШХАБ-ын орнууд чинь? Гэхдээ чи тахиан тархитай болохоор миний юу ярьж байгааг ойлгохгүй л дээ.
украйн домбаассын иргэдийг 2014 оноос америкийн трамп шиг төрийн эргэлт хийгээд алж эхэлсэн бөгөөд 2022 2 22 ноос орсууд алуулж байгаа ахан дүүсээ хараад ЗӨВХӨН украйны цэрэг зэвсгийг устгахаар санаа шулуудан өнөө хүртэл байлдсаар байна Трамп америкууд украйнууд шигээ ИРАН-ыг өдөн изральтайгаа хамт цөмрөн нөгөөл удирдагчдыг алж эхэлдэг аргаараа эхэлсээр персийн булан нефтийн танкер перс хүний хот тосгон галд авалцан шатаж араб тивийн ард түмэн гал усны гашүүн зовлонг амсаж эхэллээ байгалийн баялагтай араб венесуэл орос улс хориг санкц дайн байлдаандаа хүрээд байна хоосорсон ёвропийн тавь гаруй улс америкийн тавиад улс дээр нь байгалийн баялаггүй хүн ам ихтэй энэтхэг болон хятад улсууд байгалын баялгийг хүчирхэг улс болж америкийг давахын тулд хар нүх шиг сорж байна