Францын алдарт “Бордо” дарсыг Монгол Улсад оруулж ирдэг хэмээн олон нийтэд танигдаад буй “Лэмиссер” ХХК үнэхээр жинхэнэ сайн дарс оруулж ирдэг эсэх нь эргэлзээтэй байна. Учир юу вэ гэвэл, саяхан “L’Emissaire by Larteau” гэсэн “алдарт” дарснаас нь авч үзэв.
Санамсаргүй байдлаар шошгыг нь хуултал цаанаас нь “Chateau Lapin Imperial” гэсэн шошго гарч ирж байх юм. Ямар учиртай, юу болов гээд дахин “Château Sénilhac Haut-Médoc” гэсэн нэртэй дарсыг нь авч шошгыг нь хуултал “Chateau Antilope Tibetaine” гэсэн өөр шошго гарч ирж байх нь тэр.
Энэ юу болов хэмээн интернетээс хайж судалж үзтэл хэдэн жилийн өмнөөс хятадын бизнесменүүд францын бордогийн усан үзэмний талбай, дарсны үйлдвэрүүдийг ихээр худалдан авч олон улсад дарс нийлүүлэх болсон байна. Гэтэл нарийн шалтгааныг нь мэдэхгүй ч удалгүй үйлдвэрлэл нь зогсож хятадууд эдлэн газруудаа худалдаалсан байна. Тэгвэл манай улсад эдгээр дарсыг оруулж ирж байгаа “Лэмиссер” гэж ямар компани вэ? Тус компанийг францын иргэн Пьер-Ив Ригау болон түүний монгол эхнэр Б.Марал нар үүсгэн байгуулж, өөрсдийгөө алдарт “Бордо”-н дарс нийлүүлдэг “Монгол-Франц гэр бүл” хэмээн нийтэд сурталчилж, олны танил эрхмүүдтэй ч ойртоод авсан байх юм. Өдгөө тэдний оруулж ирдэг “алдарт” дарснууд бүх л сүлжээ дэлгүүр, ресторануудад зарагдаж байна.
Сайн чанарын алдартай дарс хэрэглэж байна гэж бодтол доороос нь өөр шошго гарч ирж байгаа нь юу хэрэглэж байгаад эргэлзээ, сэжиг төрүүлэхээс гадна хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн ноцтой үйлдэл гэж үзэж байна. Сураг сонсохнээ энэ дарснаас хүн хордсон ч байж магадгүй байна. “Хүнсний хувьсгал”, “Хүнсний аюулгүй байдал” гэж нийтээрээ ярьдаг ч бодит байдал ийм л байна. Мартын 8 болж дарсны хэрэглээ нэмэгддэг энэ үед олон охид бүсгүйчүүдээ хордуулахаас өмнө холбогдох байгууллагууд нь шалгаж, тогтоох буй заа.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл8
Монголоор дүүрэн хуурамч хулхи хоол хүнс олон жил монголчуудыг хордуулж өнөөдөр монгол улс хорт хавдар гэх мэт өвчнөөр дэлхийд тэргүүлж байна. Удахгүй монголд эрүүл хүн олдохгүй болно.
франц дарсыг хүн авахгүй болсноос усан үзмийн талбайд өөр зүйл тарьж эхэлсэн гэсэн монголд зарж байгаадарс виски цөм хуль хятадт хийдэг гэж сурталддаг жэмисон гэнэ үү ирэш ирланд виски жинхэнэ гэх юм шотланд вискүүд цөм дуураймал гэнэ монгол хоёр нүүртэн үнэн хэлэх худалдааны судалгааны хүн бана уу хуурамч бараа монгол хүнийг кооцгон болгож байна орсын мерклюдюс ууж дельта вирусаа арилгасан хүн дахиад халварлаад гараад ирсэн мерклюдюс ийн төсөлд орох гээд барахгүй байна гэнэ хавьдрын нэгд элэг хоёрт улаан хоолой ходоод гуравт умайн хүзүү -шейка матка хавдар ордг гэнэ монгол сүйрлээ сүйрлээ өмч хэний гарт байгаагаар боловсрол өвчин шийдэгддэг өмч ард түмнийх хэзээ болох вэ эмчийн үүдэнд банкны толоон тарааж оочерлодог болгоочээ эмч хүн үзэхгүй амар сууж байна
Энэ мэт зүйлийг хянаж байх үүрэгтэй гааль г.м. төрийн байгууллагууд нь ажлаа үнэнч шударгаар хийхгүй байна шүү дээ!!! Хариуцсан сайд (Сангийн сайд, Шадар сайд г.м.) нар нь гэж элий балай юмнууд байх юм??!!
Францдаа ч дунд давхаргынхан худалдаж авахдаа гар татдаг үнэтэй дарсуудыг монголд авчирсан тээврийн зардалтай нь хамтад нь зарвал маш үнэтэй болно Тийм их үнэтэй болсон дарсыг монголд дийлж авах хүн цөөхөн 2000- д онд францын усан үзмийн тариаланчид хятадуудын өгсөн цөөхөн хэдэн мөнгөнд хууртагтаад баахан хятадуудад бүх нууцаа зааж өгсөн Хятадууд нутагтаа очоод маш их хэмжээний газарт усан үзэм тариалаад дарс хийж эхлээд удаж байна….. Хятадын өмнөд нутаг тэр чигээрээ усан үзмийн тариалан болж хувирсан ба талбайн хэмжээгээрээ францыг давсан Жинхэнэ франц дарс гэж одоо хаана ч байхгүй Жинхэнэ франц дарсыг ганцхан францын дээд давхаргынханд тусгай графикаар өгч байгаа Хятадад франц технологоор үйлдвэрлэсэн хятад дарсанд францын шошго зүүгээд бүх дэлхий даяар зарж байна Хууртагдсан нь ганц монгол биш
Тэгвэл Испани, Чилийн дарсыг л уумаар юм байна дөө?
Улаанбаатарт тэр чигээрээ оригналь франц дарсыг хуурамч шингэнтэй хольж хэмжээг нь аривжуулж зардаг хулгайч нарын зах зээл дүүрэн байгаа шүү. Энэ хүн ийм хуурамч архи авч задлахгүй юу даа. Монголын хулгайч нарыг шоронд бүү хэл буудаж алах цаг болсон. Баахан татварын албаны тамгатай шошго наасан бүх гадаад архи, дарснууд хуурамч гэдгийг зарлаж байна.
Хятадууд ингээд л нэг хуурамч юм хийгээд нэр нүүргүй болцгоодог улс даа. Хаана ч нэр нүүргүй
Улаанбаатарт тэр чигээрээ оригналь франц дарсыг хуурамч шингэнтэй хольж хэмжээг нь аривжуулж зардаг хулгайч нарын зах зээл дүүрэн байгаа шүү. Энэ хүн ийм хуурамч архи авч задлахгүй юу даа. Монголын хулгайч нарыг шоронд бүү хэл буудаж алах цаг болсон. Баахан татварын албаны тамгатай шошго наасан бүх гадаад архи, дарснууд хуурамч гэдгийг зарлаж байна.