Бөхчүүдийн соён гэгээрэл, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд Улаанбаатар хотын захын Цэцэрлэг, сургуулийн номын санг тохижуулах ажлыг бөхчүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж байна. Номын аяныг нээж Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс хандивт нэгдлээ.
Тус аянд:
Аварга цолтон 10 буюу 10-с дээш ном,
Арслан 9 буюу түүнээс олон,
Гарди 8-с
Заан 7-с
Харцага 6-с,
Начин 5-с,
Аймгийн цолтон 3-с дээш,
Сумын цолтон нэг буюу түүнээс дээш ном хандивлах боломжтой.
Жич: Хандивлах ном нь цэцэрлэгийн хүүхдэд зориулсан буддаг ном, сургалт, утга зохиол, танин мэдэхүйн төрлийн номууд байж болно. Бөхчүүд хандивлах номондоо гарын үсэг зурж барилдаанд оролцохдоо авч ирнэ үү.

Мягмар - 03 сарын 03,
2026
Сэтгэгдэл1
Бөхчүүдэд ёр нь ном байдаг юмуу ! худалдаад аваад өгөхөөс биш !