2026 оны гуравдугаар сарын 1-нд “CMA CGM NOTRE DAME” (鑫福136) нэртэй хөлөг онгоц олон чирэгч онгоцны дэмжлэгтэйгээр Хятадын Жянсү муж дахь усан онгоцны үйлдвэрийн зогсоолоос аажмаар хөдөлж, туршилтын аяллаа эхлүүлжээ.
Энэ удаагийн туршилтын аяллын хүрээнд хөлгийн удирдлагын маневр, тогтвортой байдал, мөн тоног төхөөрөмжийн ажиллагаа, гүйцэтгэл зэрэг үзүүлэлтийг төлөвлөгөөний дагуу шалгаж, баталгаажуулах юм.
Тус хөлөг нь хувийн хэвшлийн усан онгоцны үйлдвэрээр баригдсан, дэлхийн хамгийн том ангилалд тооцогдох 24,212 TEU багтаамжтай хос түлшээр ажиллах чингэлэг ачигч хөлгийн анхны загвар гэж мэдээллээ.
Хөлгийн нийт урт 399.9 метр, өргөн 61.3 метр, хажуугийн өндөр 33.5 метр. Нэг удаа LNG түлшээр цэнэглэснээр нэг чиглэлийн аяллаар ойролцоогоор 20 мянган далайн бээр (1 далайн бээр = 1.852 км)туулах чадвартай аж.
Лхагва - 03 сарын 04,
2026
Сэтгэгдэл0