sonin.mn

Гуравдугаар сарын 1-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ираны дээд удирдагч Али Хаменеи халдлагын улмаас амиа алдсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариуллаа.




Асуулт: Хэвлэлүүдийн мэдээлснээр, Ираны дээд удирдагч Хаменеи Америк болон Израилын хийсэн агаарын цохилтын үеэр амь үрэгдсэн байна. Хятадын тал энэ талаар ямар байр суурьтай байна вэ?


Хариулт: Ираны дээд удирдагч руу халдаж, амь насыг нь хөнөөсөн үйлдэл нь Ираны бүрэн эрх, аюулгүй байдалд ноцтой халдсан хэрэг бөгөөд НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчим, мөн олон улсын харилцааны суурь хэм хэмжээ, үндсэн зарчмуудыг илт зөрчиж байна. Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж, хатуу буруушааж байна.


Мөн цэргийн ажиллагааг нэн даруй зогсоож, хурцадмал байдлыг цааш даамжруулахгүй байхыг Хятадын тал уриалж байгаа бөгөөд Ойрх Дорнод төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахыг холбогдох талуудад хатуу шаардаж байна гэв.