Израилийн Гадаад харилцааны сайд Гидеон Саар, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И нар 2026 оны гуравдугаар сарын 3-нд утсаар ярилцлаа.
Израилийн талын өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр суурийг сонссоны дараа Ван И Хятадын тал олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр шийдвэрлэхийг тууштай дэмждэг. Бүх тал НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмыг баримталж, олон улсын харилцаанд хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэхээс зайлсхийх ёстой. Энэ нь Израиль зэрэг холбогдох бүх талын язгуур ашиг сонирхолд нийцнэ гэдгийг онцоллоо.
Тэрбээр Хятад улс олон жилийн турш Ираны цөмийн асуудлыг улс төр, дипломат замаар шийдвэрлэхийн төлөө ажиллаж ирснийг тэмдэглэв. Сүүлийн үед Иран, Америкийн хэлэлцээ тодорхой ахиц гаргаж, Израилийн аюулгүй байдлын асуудлыг ч хамарч байсан боловч харамсалтай нь уг үйл явц зэвсгийн галд тасалдсан гэж мэдэгдэв.
Ван И Хятадын тал Израиль болон Америкийн Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагааг эсэргүүцэж байгааг илэрхийлж, хүч хэрэглэснээр асуудал бодитоор шийдэгдэхгүй, харин ч шинэ хүндрэл, ноцтой үр дагавар дагуулна. Цэргийн хүчний жинхэнэ үнэ цэнэ нь дайнд бус, дайнаас урьдчилан сэргийлэхэд оршдог. Цэргийн ажиллагааг нэн даруй зогсоож, байдал хяналтаас гарахаас сэргийлэх ёстой гэв.
Түүнчлэн Хятад улс Ойрх Дорнодын асуудалд ямагт шударга байр суурь баримталж ирсэн бөгөөд нөхцөл байдлыг намжаахад цаашид ч бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэдгээ тэрээр илэрхийллээ.
Г.Бямба
Лхагва - 03 сарын 04,
2026
Сэтгэгдэл4
Трамп болон АНУ-ын стратегийн хувьд Иран, Орос бол ердөө л "зам тотгор саад" юм. Тэдний гол бай бол Хятад юм. Яагаад гэхээр Хятад бол АНУ-ын Дэлхийн ноёрхолд заналхийлж чадах цорын ганц улс. Ираны асуудлыг шийдчихвэл АНУ Ойрх Дорнодоос цэргээ бүрэн татаж, бүх анхаарал, нөөцөө Тайванийн хоолой болон Өмнөд Хятадын тэнгис рүү чиглүүлнэ. Энэ нь Хятадын хувьд хамгийн том айдас юм. АНУ-ын хувьд "ар талын асуудал" гэгдэх Ираныг шийдсэнээр АНУ "хоёр фронт"-д зэрэг тулалдах шаардлагагүй болж бүх хүчээ Тайванийн хоолой руу чиглүүлэх боломж бүрдэнэ. Жинхэнэ өрсөлдөөн тэмцэл Тайванийн хоолойд, технологийн салбарт Хятадын эсрэг өрнөнө. Дэлхий тайвшрах болоогүй, харин ч Трамп 'ар талынхаа хогийг' Иран, Венесуэлийг цэвэрлэчихээд үндсэн дайсан болох Хятад руу харах гэж байна. Хэрэв Иран АНУ Израилийн цохилтод орж ялагдаж суларвал АНУ-ын бүх "Армада" болон цэргийн хүч шууд эдийн засгийн болон технологийн гол өрсөлдөгч болох Хятадын эсрэг Тайвань руу чиглэнэ гэсэн үг.
Хятадын Гадаад хэргийн яам өнөөдөр маш болгоомжтой мэдэгдэл хийж, "талуудыг биеэ барихыг" уриалж байгаа ч цаагуураа Иранд "Битгий бууж өг, бид мэдээлэл эдийн засгаар дэмжинэ" гэсэн далд санааг өгч, Трампыг Ойрх Дорнодын зөрчилд удаан зууралдаж туйлдахыг хичээж байна. Хятад бол Ираны тосны гол худалдан авагч. Иран дайнд ялагдвал Хятадын эрчим хүчний аюулгүй байдал шууд Оросоос хамааралтай болно. Ормузын хоолой хаагдсанаар Хятадын аж үйлдвэрүүдийг тэтгэдэг хямд тосны урсгал тасалдана. Иран одоогоор Ормузын хоолойг хааж, газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр 13%-иар өсөж, 82 ам.долларт хүрсэн. Энэ нь Хятадын эдийн засагт эдийн засагт том "цохилт" өгнө гэсэн үг. Үүний хариуд Хятад улс яаралтай Оросоос авах хий, тосны хэмжээгээ нэмэгдүүлэхээр Путинд санал тавьж байна. Гэвч Путин Трамптай аль хэдийн 2025 оны 8 сард Аляскад тохироо хийж эхэлсэн тул Хятад энэ удаад Орост ч бүрэн итгэж чадахгүй гацаанд орчихоод байна.
Трамп Иранд Deadline өгөөд, түүнийгээ хэрэгжүүлж чадвал энэ нь Хятадад "Хэрэв та нар Тайвань руу хөдөлвөл бид яг ингэж Deadline өгөөд довтлох болно" гэсэн шууд сануулга болно. Хятадын удирдагч Ши Жиньпин армийнхаа дээд тушаалтай нэр бүхий генералууд Жан Юшя, Лю Жэньли нарыг "цэвэрлэж" бүх удирдлагыг өөртөө авч байгаа нь өөрийн эсрэг "дотроосоо нэгдмэл, ямар ч урвагчгүй" армитай байх гэсэн алхам юм. Жан Юшя бол арми доторх "хуучин үзэл баримтлалтай нэгэн бөгөөд Ши Жиньпинийг Тайванийн асуудлаар хэт эрсдэлтэй алхам хийхийг эсэргүүцэж байсан хүн. Иран өнөөдөр пуужин харваж байгаа ч Хятад цаана нь хумсаа мөлжиж сууна. Яагаад гэвэл Иран бууж өгөх нь Хятадын хувьд 'амьд бамбайгаа' алдаж, Трамптай ганцаараа нүүр тулна гэсэн үг. Орос аль хэдийн Трамптай гар барьчихсан. Одоо Хятад 'дараагийнх нь би байх вий' гэхээс үхтлээ айж байна. Дайн бол зөвхөн пуужин биш, энэ бол Хятадыг дэлхийн тавцанаас шахан гаргаж Америкийн нөлөөг тогтоох гэсэн Трампын '"гол зорилго' юм.
Иранд болох үйл явдал бол Хятадын хувьд "Ганцаараа сөрөх" эхлэл байж магадгүй. АНУ "ар талынхаа Ираныг нударгалж дуусаад, үндсэн өрсөлдөгч рүүгээ харах гэж байна. Хэрэв Иран суларвал Энэтхэг улс Ойрх Дорнодын худалдааны зангилаа болохыг эрмэлзэж, АНУ-ын Хятадын эсрэг хамгийн том "түнш" болж хувирна. Энэ нь Хятадад ирэх дарамтыг хоёр дахин хүндэрүүлнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр Дайтах сонирхолтой улсууд дуусахгүй. Харин ч Дэлхий "Олон туйлт" байснаа больж, АНУ болон Хятад гэсэн "Хоёр туйлт" шууд мөргөлдөөн рүү шилжиж байна.