Усыг “чандмань эрдэнэ” хэмээж өвөг дээдэс үнэлсэн нь чухамхүү ижилгүй гоц ухаан юм. Усны ач холбогдлыг таньж мэдсэн хэр хэмжээ нь яаж тийм өндөр байж, яаж тэгж онож зүйрлэсэн нь гайхамшиг мөн болно. Амьд биетийн гарал, үүсэл, хувьсал, хөгжил устай л амин холбоотой. Хүний биеийн 80 хувь, уураг тархины нь 70 хувь нь ус. Бид усан биетэй, усан амьтай, хүний биеийн бүхий л үйл ажиллагаанд ус оролцдог. Усны үүрэг олон талтай, усыг орлох бодис байхгүй.
Хүний бие эрхтэнд хоол, унд, агаараар дамжин орж ирдэг бүх хорыг ус л зайлуулдаг. Нүднээс гарах нулимс ч гэсэн чийглэх, цэвэрлэх үүрэгтэй. Амьтны биен дэх шаг, хог, хаягдлыг ч биенээс элдэв замаар ялгардаг ус л зайлуулдаг. Булчин хатангирших, арьс үрчийхээс ус л сэргийлдэг.
Амьтны өтгөн хатах нь бас л усны дутагдалтай холбоотой. Хүн өдөрт 2-3 литр цэвэр ус уух нь бүдүүн, шулуун гэдэс, давсагны хорт хавдраас хамгаалдаг. Хоол идэхээс өмнө 200-300 гр ус уух нь ходоодны дүүргэлтэнд нөлөөлж их хоол идэх, жин нэмэгдэхээс сэргийлдэг. Идэж цадаж байгаагаа хүн ходоодон дахь хоолны эзэлхүүнээр биш, жингээр нь мэдэрдэг, мэддэг юм байна. Ходоодны хүчил ч усны нөлөөгөөр сулардаг сайн талтай. Энэ нь хоолны дараа эм уудаг хүнд эмний үйлчилгээг зохих түвшинд нь байлгадаг. Хүний бие, эрхтэнд хэрэгтэй ихэнх бодис усанд уусаж байж л биенд шингэдэг... Анхны амьд биетүүд усан дотор, усны тусламжтай л үүсчээ. Цэвэр усыг ариг гамтай хэрэглэх, уухаас бусад ажилбарт ашиглах усыг цэвэршүүлж, дахин давтан хэрэглэх нь аль ч улс оронд тулгамдсан асуудал болчихоод байна. Устай хэрхэн харьцаж буй нь соёлын нэгэн чухал үзүүлэлт мөн болно. Амьтан бүхэн биеийнхээ хаягдлыг элдэв замаар гадагшаа л ялгаруулж зайлуулдаг. Амьтны биенээс хөлс, шээс, баас, нулимс, шүлс, нус зөвхөн усны тусламжтайгаар гадагшилдаг. Ингэхлээр ус бол хүний хувьд бие нь ч мөн, тэжээл нь ч мөн, ариутгагч нь ч мөн, биен доторх “тээврийн хэрэгсэл” нь ч мөн, товчхон хэлэх аваас бүх хэрэгцээ, хүслийг нь хангагч чандмань эрдэнэ юм. Ямар ч амьтны идэш тэжээл, амьсгалдаг агаар нь ч уснаас л эх үүсвэртэй. Хөрс шороо ба агаар мандлын завсарт усан мандал байж, нөгөө хоёроо тэтгэж хамтдаа шим мандлыг бүтээжээ. Шим мандлын нарийн холбоо, хослолын урт, удаан хувьслын бүтээгдэхүүн нь ургамал, амьтан, хүмүүс юм.
Дэлхий дээр, бүр манай галактикад ч бурхан, түүний бүтээл гэж байхгүй. Байгалийн эх нь ч, бас эцэг нь ч байгаль өөрөө. Байгаль өөрөө бүхний эзэн, бүтээгч “бурхан” мөн. Хүний биенд байх ёстой ус, цус (нас, жингээс хамаарч) хоёр үүрэг, ач холбогдлоороо бараг л адилхан. Хоёулаа зохих хэмжээндээ байж байж л хүн амьд явдаг.
Биеийн жинг 0.03-аар үржүүлж уг хүний хоногт хэрэглэх ёстой усны хэмжээ (литрээр) гардаг. Элдэв шалтгаанаар (гүйлгэж, түлэгдэж) ус их алдах аваас хүн ухаан алддаг, ялангуяа хүүхэд! Иймд алдаж буй усыг нь цаг алдалгүй, тогтмол нөхөж өгөх ёстой. Олон гүйлгэж буй бол бүлээн ус бага багаар байнга уулгах хэрэгтэй. Ус болон цуснаасаа л амьтан бүхэн хатуу хамааралтай. Энэ нь ус буй болсноор л амьтад үүссэн болохыг, ус алга болбол амьтад ч мөн алга болно гэдгийг хүмүүст сануулдаг, гэрчилдэг. Аль ч тив, арал, хойг дээр буй хүмүүсийн анхдагч хэрэглээ, хэрэгцээ, сонирхол нь цэнгэг ус юм. Хүмүүсийн түүх бол ус дагасан л түүх байдаг. Нүүдэл, суурьшлын түүх ч мөн уснаас л “уяатай”. Хүмүүсийн сансар хорвоо дахь хөдөлгөөн, шилжилт, суурьшил ч гэсэн усыг л дагана, усаа зөөнө, устайгаа хамт явагдана. Алт, мөнгө хоёр огт байхгүй, огт ашиглагддаггүй байж болно. Тэднийг өөр металл орлож чадна. Харин усыг өөр юу ч орлохгүй. Алт, мөнгө хоёр хүний анхдагч хэрэглээ биш, энэ хоёр металлаар буй болсон үнэ, хэрэглээ бол үндсэндээ л нийгмийн гарвальтай, түүхэн үзэгдэл гэж хэлж ч болно. Энэ хоёрын хэрэглээг төрийн хуулиар хориглож ч болно, арилжаа солилцооны хэрэгсэл болох утга, ач холбогдлыг нь ч үгүйсгэж болно.
Өнөөдөр гэхэд л хатуу баталгаагүй ногоон цаас (доллар) яг л алтан, мөнгөн биет зоос шиг л гүйлгээ, солилцоо, нөөцийн хэрэгсэл болоод явж байна. Энэ бол түүхэн сонин үзэгдэл, банк санхүүгийн үйл ажиллагаанд байгаа том гажуудал юм.
Энэ үзэгдэл (зохих тохироо нь бүрдэх аваас) дэлхий дахинд том хямралыг үүдэх болно. Аливаа нөөц бол биетэй юмсаар, хүмүүсийн ярьдгаар “хатуу” юмсаар хийгдэж байвал л өлзийтэй. Түүхийн туршлага, сургамж ч тийм шүү дээ! Эх дэлхийг маань бүхэлд нь авч үзвээс, бүр нэгэн амьд гэхээр биет гэж тооцвоос түүний цэвэрлэгээг, ариутгалыг мөн л ус, дөрвөн их далай маань хариуцаж байдаг. Таван тивүүд, том арлууд дахь бохир бүхнийг далайд цутгадаг голууд урсган, тээвэрлэн авч ирээд далайд юүлдэг. Далайн давстай ус, нарны гэрэл, байнгын долгилох хөдөлгөөний нөлөөгөөр бохир бүхэн ариусдаг жамтай. Чингэж л эх дэлхий маань цэвэр, цэмцгэр, үзэсгэлэн төгс янзаараа, олон зүйл амьтад, олон зүйл загас, олон зүйл шувууд, олон зүйл мод, ургамал, цэцэг ногоотойгоо оршин байж иржээ. Энэ бол жинхэнэ гайхамшиг юм. Энэ гайхамшгийг хүмүүс бид хайрлах, унаган янзаар нь хадгалах журамт үүрэгтэй. Цэвэр усны хувьд хүмүүс бидний хүлээх үүрэг, хариуцлага бол, дүрсэлж хэлбэл, бүр шүтлэг, бишрэлийн хэмжээ, түвшинд байх учиртай хууль болно. Далайн усны цэвэр, ариун нь аль ямарч тансаг бассейныхаас илүү их байдаг нь нотлогджээ. Бассейны усанд микроб ч бий, хүний хир, шээс, өтгөний хувь хэмжээ ч бас буй. Энэ бол нарийн багажаар тодруулсан бохирдолт юм. Үнэн мэдлэг, зөв мэдээлэл гэсэн үг!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл22
Хүмүүс бид аж үйлдвэрлэлгүй, уул уурхайгүй, газрын тосгүй, нүүрсгүй, урангүй, алтгүй, алмазгүй, эрчим хүчгүй, шатахуунгүй, хөгжил цэцэглэлтгүй, орон сууцгүй, хотгүй, боловсролгүй, цаасан мөнгөгүй, эдийн засаггүй амьдарч чадна оршин тогтнож чадна. Харин хүмүүс бид ус, ногоон байгаль, ан амьтад, гол, нуур, тэнгис далайгүйгээр хоол хүнсгүйгээр хүчил төрөгчгүйгээр амьдарч чадна оршин тогтнож чадна. Энэ ертөнцийн хамгийн үнэт бодит баялаг бол газар доорх зүйлс биш, ус ургамал мод ан амьтад гол нуур далай юм.
Хүмүүс бид аж үйлдвэрлэлгүй, уул уурхайгүй, газрын тосгүй, нүүрсгүй, урангүй, алтгүй, алмазгүй, эрчим хүчгүй, шатахуунгүй, хөгжил цэцэглэлтгүй, орон сууцгүй, хотгүй, боловсролгүй, цаасан мөнгөгүй, эдийн засаггүй амьдарч чадна оршин тогтнож чадна. Харин хүмүүс бид усгүй, ногоон байгальгүй, ан амьтадгүй, голгүй, нуургүй, далайгүй хоол хүнсгүй хүчил төрөгчгүй амьдарч чадахгүй оршин тогтнож чадахгүй. Энэ ертөнцийн хамгийн үнэт бодит баялаг бол газар доорх зүйлс биш, ус ургамал мод ан амьтад гол нуур далай юм.
Хэрлэн Онон голын усаар оросууд бөгс хошного хулмас баас ялгадсаа угааж байна. Харин говийн монголчууд усаар гачигдаж өвчин зовлонд баригдаж байна. Ийм байх нөхцөлийг МАН-ын бөх Бат-Эрдэнэ, Хүрэлсүх бий болгосон. Энэ хоёр террористыг цаазлах хэрэгтэй.
тэр говийг зэс алтыг оюу толгой устай баялагтай нь монголын авилгачид орост биш гадаадынханд авилгаар өгсөн арав дахин бага эрдэнэт үйлдвэр монголыг тэжээж байхад авилгачдад хахууль авсан хүмүүс баяжиж ард түмэн хувхай тоосон хөх нүүртэй шаналсан царайтай уургаа алдан үхэцгээж байна цөм хавдрын эмнэлэг халдвартын эмнэлэг наран туулын хог худалдаж авахаар өглөө оройгүй автобус пиг явж байна бүтэн цаг хүлээхэд сүхбаатрын талбайгаас ирэхгүй сүхбаатрын талбай гэсэн автобус хүрээд ирлээ гэтэл офицер гэнэ сүхбаатрын талбайгаас наран туул биш хахууль өгөөд офицер явдаг гэж ярьцгаана хотын дарга аод түмний төлөө ажлаа хийдэггүй гэнэ хийдэггүй зүүн дөрвөн зам дээр байна хүн шаваастай хавдар халдвартад очоод огт хоосон болдог гэнэ
Нээрээ тийм юм байна ш дээ, автобусан зүүн дөрвөн замаас уруудаад халдвар, хавдрын хоёр эмнэлгийн буудал дээр ирээд бараг хоосон болчихдог шүү!
Эгийн гол Шүрэнгийн төслүүд тохируулагч эрчим хүчний эх үүсвэрүүдийн төслөөс гадна ус хуримтлуулж эргэн тойронд нь эрчимтэй хөдөө аж ахуй эрхлэх боломжийг бий болгоно
Битгий хуцаад бай. Бат-Эрдэнэ , Хүрэлсүх нар одоо болтол зөвшөөрөхгүй байгаагаас ийм ажлууд хаана ч хийгдэж эхлээгүй байгаа. Энэ хоёр авлигалчин хулгайчийг бүрэн зайлуулсан цагт л хийгдэж эхлэх болно.
хужаа монголын хойморт хиагтад байгаад хөөгдсөн одоо дахиад эгийн гл гэсээр гэрийн хойморт гарч эзэн суух гэж байна сэлэнгээс хужаа сонгож болохгүй
80% Усан судлаач юм бичиж, баяр хүргэе
МАН-ын бөх Бат-Эрдэнэ , гамин хочит Хүрэлсүх нар бол Монголын ард түмний эсрэг ажилласан террорист хорлон сүйтгэгчид мөнөөсөө мөн.
Бөх Бадмаа Бат-Эрдэнэ говьруу Хэрлэн голын усыг явуулж ашиглах төслийг гацааж байсан биздээ
монголын говь хятад англи франц гэсэн гадаадынхны хоолыг усыг монголчууд бэлтгэж өгөөд хэрэггүй ус урагшаа тавиад байтугай тэндхийн газар доорхи ус дуусчихаад байна говьд хичнээн юм байгуулаад хайн мөнгө цаг болно
Бат-Эрдэнэ энэ үед өвс Хятад руу зардаг байсан. Говь руу ус урсгачихвал говьд өвс ногоо ургаж өөрийнх нь өвсний бизнес сүйрнэ гэж тооцоолсон. Дээрээс нь оросуудаас авлигал авсан.Хү Сү Жан бас говь руу ус татвал мал нь таргалж ,хүнсний ногоогоо Хятад улсаас нь авахгүй болно гэж айсан..
Марксизмын үзэл санааг хатуу баримтлан Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн МАХН-ын нэр хүндийг ашиглан Монголын ард түмнийг 30 жил залилсан одоогийн МАН бол яг үнэндээ нам биш Марксизмын үзэл санаанаас илтэд урвасан улс төрийн дээрэмчидийн бүлэглэл юм. МАРКСИЗМЫН ҮЗЭЛ САНАА БОЛ НИЙГМИЙН БАЯЛАГИЙГ НИЙТ АРД ТҮМЭНД ШУДАРГА, ТЭГШ ХҮРТЭЭХ УЛС ТӨРИЙН ЗАРЧИМ, УЛС ТӨРИЙН СИСТЕМ, УЛС ТӨРИЙН ТОТОЛЦОО ЮМ. Хэн энэ зарчмын эсрэг байна, тэр ард түмний эсрэг байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл одоогийн МАН, АН бол ард түмний эсрэг чиглэсэн намууд юм. Иймээс Монголд баячууд, хөрөнгөтнүүд, олигархиуд, либериалууд, авилгалчид, улс төрчид, харийнхан, зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийн төлөө ажилладаг МАН, АН болон бусад жижиг намууд огт хэрэгггүй, харин жинхэнэ ард түмний төлөө ажилладаг Марксизмын үзэл санааг дээдэлсэн КОММУНИСТ нам хэрэгтэй. Монголд үүнээс өөр хөгжлийн зам байхгүй.
элэглэл ил гарах
Марксизмын үзэл санааг хатуу баримтлан Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн МАХН-ын нэр хүндийг ашиглан Монголын ард түмнийг 30 жил залилсан одоогийн МАН бол яг үнэндээ нам биш Марксизмын үзэл санаанаас илтэд урвасан улс төрийн дээрэмчидийн бүлэглэл юм. МАРКСИЗМЫН ҮЗЭЛ САНАА БОЛ НИЙГМИЙН БАЯЛАГИЙГ НИЙТ АРД ТҮМЭНД ШУДАРГА, ТЭГШ ХҮРТЭЭХ УЛС ТӨРИЙН ЗАРЧИМ, УЛС ТӨРИЙН СИСТЕМ, УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦОО ЮМ. Хэн энэ зарчмын эсрэг байна, тэр ард түмний эсрэг байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл одоогийн МАН, АН бол ард түмний эсрэг чиглэсэн намууд юм. Иймээс Монголд баячууд, хөрөнгөтнүүд, олигархиуд, либериалууд, авилгалчид, улс төрчид, харийнхан, зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийн төлөө ажилладаг МАН, АН болон бусад жижиг намууд огт хэрэгггүй, харин жинхэнэ ард түмний төлөө ажилладаг Марксизмын үзэл санааг дээдэлсэн КОММУНИСТ нам хэрэгтэй. Монголд үүнээс өөр хөгжлийн зам байхгүй.
6 гарч ирж донгодоно гэдэг нь яг яах. шүтэн барилдлагын 5м6тт 5or6 цонхт 🏨 төлөөлдөг гэхээр
Чамаар ажлаа заалгахгүй гэх цоорхой хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшиж
Дэлхий дээр хамгийн хурдан цөлжиж буй орон бол Мнгл. Гэсэн атлаа Саарал биш.бүр Цэвэр усаар жорлон , машинаар цэвэрлдэг хамгийн маанаг мангас улс бол Мнгл. Төр засаг энд таг. Иргд нь бүгд хэнэггүй, арчаагүй, улны сэтгэлгээтэй.энд сүржин бичиж цэцрхэж буй гарууд угаалгын өрөөндөө орж усаа эхлэж хаа.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан даргаасаа асуугаад ядаргаатай муусайн ялаануудыг зоригтой туухэн алсын хараатайгаар зохицуулчихна.
Чулуунжаваа, чамд мэдэхгүй юм ер нь байна уу. Ингэж мэдэх мэдэхгүй юмны тухай бичихээ болиоч
170 150 170