МАНАН бүлэглэлийн эсрэг “Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнөөс Хууль Зүйн Сайд Б.Энхбаярт хүсэлт хүргүүлжээ.
Уг хүсэлтэд: "Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танаа МАНАН Дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл хөдөлгөөний төлөөллөөс
Хүсэлт гаргах тухай: Сайн байна уу. Энэ өдрийн мэндийг хүргэе ээ
2018-2019 онд ШУДАРГА гэх 5 гишүүний толгойлсон "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хөдөлгөөнд Орхон аймаг, Эрдэнэт хотыг төлөөлж 3-н ТББ байгууллага эхнээс нь дуустал жагсаал, цуглаан, суулт, өлсгөлөнд оролцсон байдаг. Тус ТББ-уудын гишүүд, дэмжигч нар нь Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрийн технологид таардаггүй овоолго ашиглан зэсийн үйлдвэр барина гэсэн зорилготой 2010 онд байгуулагдсан "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд тухайн үед Шударга 5 гэх гишүүнд тухайн компанийнхаа тухай болон Эрдэнэт үйлдвэрийн овоолгын талаар мэдээлэл хүргэж дэмжиж өгөхийг хүсдэг байсан билээ. "Зэс эрдэнийн хувь" ХХК нь 24500-н хувьцаа эзэмшигчтэй, жирийн иргэд нэгдэж үйлдвэр барьж болно гэдгийг харуулах зорилготой 2010 онд байгуулагдсан компани юм. 2015 онд Эрдэнэт үйлдвэртэй 8а, 12 дугаар овоолгыг 20-н жилийн хугацаатай ашиглах гэрээ хийсэн, мөн ТЭЗҮ-ээ хийлгэж Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлд батлуулсан, үйлдвэр барих хөрөнгө оруулалтаа л олох дутуу компани байсан билээ.
2016 онд Бльюмон компанийн захирал Санжжав өөрийгөө (Чингис) гэж танилцуулсан хүн өөрийн хөрөнгөөр үйлдвэр барьж, түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр гэрээ байгуулж, үйлдвэр ашиглалтанд орсны дараа "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн нийт хувьцааны 50% хувийг эзэмшихээр тохиролцон гэрээ байгуулсан байдаг.
Тэгтэл тухайн хөрөнгө оруулагч гэх "Бльюмон металс" ХХК нь үйлдвэрээ барьж чадаагүй бүр нэг ч тоосгоны ажил хийгээгүйгээр үл барам "Зэс эрдэнийн хувь" ХХК-д Германы гэх нэгэн компаниар 6.2 тэрбум төгрөгөөр ТЭЗҮ хийлгэсэн, мөн өөрсдөөсөө гаргасан мөнгө гэж нэмээд 8.2 тэрбум төгрөг гаргаад байна, цаашид хөрөнгө мөнгө байхгүйн улмаас үйлдвэр барьж чадахгүй тиймээс оруулсан мөнгө болох нийт 8.2 тэрбумыг "Зэс эрдэнийн хувь" ХХК-д зээл болгож өгье, тэр өрөөс 6 орчим тэрбумыг хувьцаагаар сольё гэж хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлж нийт хувьцааны 70% хувийг залилан мэхлэх замаар эзэмшсэн байдаг бөгөөд тэр 6.2 тэрбум төгрөгөөр хийлгэсэн гээд байгаа ТЭЗҮ гэгчээ Эрдэс Баялгийн Мэргэжлийн зөвлөлд батлуулаагүй, "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн өмнө нь хийлгэж батлуулсан байсан ТЭЗҮ-г Герман хэл рүү жоохон өөрчилж орчуулсан олон хуудас Герман хэл дээрх бичигнүүд байсан. Түүгээр ч зогсохгүй "Зэс эрдэнийн хувь" ХХК-г тухайн үед ХХБ-ны хамаарал бүхий Эрдэнэт үйлдвэрийн 49% хувийг "Монгол" улсын мөнгөөр хууль бусаар авсан байсан "Эрдэнэт коппер" компанийн охин компанид худалдахаар санамж бичиг үйлдсан байсныг нь бид бүхэн мэдэж хууль хяналтын байгууллагад хандан таслан зогсоож байсан билээ.
Тухайн үеийн "Бльюмон металс" компанийн захирал залилагч Санжжав нь УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь-ийн нөхөр юм. Тун удалгүй Монгол улсын Ерөнхий сайд байсан одоогийн УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийн зөвлөх байсан гэж өөрийгөө танилцуулсан Г.Галсанням гэх нөхөр "Бльюмон металс ХХК-ийн эзэн болж орж ирсэн байсан.
Г.Галсанням гэгч нь "Бльюмон металс" ХХК-ийн хувьцааг нь шилжүүлж авахдаа Санжжавт өөрт нь хувьцааг нь барьцаанд тавин 18-н тэрбум төгрөгөө өгснийхөө дараа барьцаагаа чөлөөлүүлнэ гэж 18-н тэрбумаар тухайн үед гэрээ хийсэн байдаг. Ингээд "Зэс эрдэнийн хувь" компанийн ТУЗ-ын дарга болсон Г.Галсанням гэгч нь өөрийнхөө хамаарал бүхий найз Б.Мөнхбаатарыг Гүйцэтгэх захирлаар тавин ажиллаж эхэлсэн бөгөөд үйлдвэрийг барих хөрөнгө оруулагчийг олон үйлдвэр барьж, 2022 онд ашиглалтанд оруулсан бөгөөд үйлдвэр барих зардлыг 3 дахин зохиомлоор өсгөж луйвар хийж барьсан ба тухайн бүлэглэл нь залилан луйврын мөнгөнөөсөө Санжжавт өгөн хувьцааны барьцаагаа чөлөөлүүлэн хувьцаагаа хувааж авсан байдаг. Г.Галсанням нь 2025 оны 4-н сард өөрийн эзэмшлийн залилан хийсэн хувьцаагаа бусаддаа 15-н тэрбумаар зараад гарахдаа бас "Зэс эрдэнийн хувь" ХХК-аас 4.5 тэрбум төгрөг зээл нэрээр аван зугтаж алга болсон.
2025 оны 4 сард "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн ТУЗ-ийн бүрэн эрх дууссан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурал хийж ТУЗ-ийг одоог болтол сонгоогүй байна ТУЗ бүрэн эрх нь дууссан мечеес эхлэн Гүйцэтгэх Захирал Б.Мөнхбаатар гэж нөхөр бүгд эрх мэдлийг өөртөө аван шийдвэр гаргаж явж байгаа.
2025 онд энэ бүлэглэлийн жинхэнэ эзэд тодорч эхэлсэн ба Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үеэл дүү С.Цэвэгжав болон түүний хүү Ц.Сумьяабазар гэж нөхөр "Занера Амани" ХХК гэх компаниар дамжин "Бльюмон металс" ХХК-ийн эзэн болж орж ирсэн Мөн "Занера Амани" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Шударга гэж дүр эсгэсэн дүрүүд болох Монгол улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ. Нийслэлийн МАН-ын дарга, УБ хотын захирагч Х.Нямбаатар, БЭТ Ж.Батзандан болон хэрээ Баатар, Амундра нарын төлөөний хүн болох Тэлмэн гэж залуу нэмэгдэж орж ирсэн байдаг. Энэ МАНАН-ийн эсрэг тэмцдэг гэх ЖИНХЭНЭ МАНАН бүлэглэл нь 24500-н жирийн иргэдийн өмч хөрөнгийг хулгайлан дээрэмдэн авахад нь гол үүргийг Гүйцэтгэх Захирал Б.Мөнхбаатар гардан гүйцэтгэж байгаа.
ЖИНХЭНЭ МАНАН бүлэглэл нь энэ луйвраа эртнээс зохион байгуулалттай хийсэн байдаг бөгөөд Шударга 5 гэж өөрсдийгөө нэрлэсэн ЖИНХЭНЭ МАНАН-ийн толгойлогч нар болох Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн МАН-ын дарга, УБ хотын захирагч Х.Нямбаатар нар БЭТ-ээр Ж.Батзанданг томилон Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай нам дамнасан ЖИНХЭНЭ МАНАН бүлэглэл байгуулан луйвраа, зэсийн хулгайгаа хийж эхэлсэн юм. БЭТ Ж.Батзандан нь "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн 34% хувийг төрд авахгүй АМНАТ аар тооцуулна гэсэн шийдвэр гаргаж Засгийн газарт хүргүүлсэн. Гүйцэтгэх Захирал Б.Мөнхбаатар нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унахын өмнө
"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд худал мэдээлэл тараан "Өөр Засгийн Газар гарч ирвэл бидний үйлдвэрийг дээрэмдэн авах болно" гэж худал ухуулга хийн 600 гаруй хувьцаа эзэмшигчдэд мөнгө өгөн, УБ хот руу олон тооны автобус, унаагаар зөөж Төрийн ордны урд авчран жагсаал, цуглаанд оролцуулж "Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй" гэсэн бичигтэй лоозон, плакатаар хангаж үймээн самуунд турхирсан.
Одоо ч Засгийн Газрыг унагаах жагсаал, цуглаан хийнэ гэж хувьцаа эзэмшигчдэд зар түгээж байна. Энэ ЖИНХЭНЭ МАНАН бүлэглэл нь 2027 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгуульд АН-аас Н.Алтанхуягийг дэвшүүлж ЕРӨНХИЙЛӨГЧ болгох зорилготой бөгөөд энэ сонгуулийн мөнгөө ард иргэдийн өмчийг дээрэмдэн, хулгайлан бүрдүүлж байна гэж бид үзэж байна. Жинхэнэ МАНАН бүлэглэлийн нам дамнасан энэ хуйвалдаан нь эртнээс зохион байгуулалттай бөгөөд 2027 онд Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч болгон Гүйцэтгэх Захирал Б.Мөнхбаатар нь өөрөө 2028 онд Ерөнхий сайд болно гэж тохиролцсон тухайгаа ярьж байсан. Ингэж төрийн эрх мэдлийг хувааж эртнээс хуйвалдан авч болдог юм уу. Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн үйлдвэрийг ажиллахгүй байгаа гэж олон нийтэд мэдээлэн, нууцаар ажиллуулж зэс үйлдвэрлэн шөнөөр зэсээ ачин зарж өөрсдийн хармаанд хийж байна.
Мөн "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн гэрээ хийсэн ашиглах эрхтэй 8а овоолгын хажууд байдаг ногоон уснаас буюу борооны уснаас зэс цэвэршүүлэн авах технологиор ажилладаг, жилдээ 100 тонн хүрэхгүй зэс үйлдвэрлэдэг "Гал сэнтий" ХХК-ийн үйлдвэрийг худалдан авсан.
Гал Сэнтий ХХК-ийн үйлдвэрийг худалдан авахдаа Н.Алтанхуяг нь Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Татварын ерөнхий газрын даргаар ажиллуулж байсан Т.Батмагнай гэх өөрийнхөө хамаарал бүхий хүний нэр дээр авсан бөгөөд "Зэс эрдэнийн хувь" ХХК-аас хулгайлж ачсан зэсээ "Гал сэнтий" ХХК-ийн үйлдвэрлэсэн зэс гэж нэрийдэн бусдад зарах, экспортод гаргах мөн "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн өмчийн 8а овоолго дээр "Зэс эрдэнийн хувь" ХХК-аас хулгайлсан хүхрийн хүчилтэй уусмалыг асган 8а овоолгын зэсийн өрөм-ийг "Гал сэнтий" ХХК-ийн үйлдвэр дээр боловсруулан авах замаар хулгай хийхээр оролдож байна.
Хамгийн аюултай нь байгаль экологид асар их хор хохирол учруулан газрын хөрсийг хүхрийн хүчлээр шууд бохирдуулан хордуулж гэмт хэрэг үйлдэж байна. "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн үйлдвэр нь тусгай зассан плёнк дээр хүдэр шороогоо асган хүхрийн хүчлээр Бороожуулдаг технологитой баригдсан ч ЖИНХЭНЭ МАНАН бүлэглэлд байгаль орчин хордуулах асуудал юу ч биш бололтой Энэ ЖИНХЭНЭ МАНАН бүлэглэлд Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Д. Батлут, УИХ-ын гишүүн, Сангийн яамны сайд Б.Жавхлан нар нь хуйвалдан хамтран оролцож, ашиг хүртдэг тухай мэдээлэл бидэнд ирж байна.
АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч болгох зорилготой нам дамнасан бүлэглэн хулгайлж Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулахаар бэлдэж байна гэж бид бүхэн үзэж байна. Нүүрсний хулгайчид зүсээ хувилган зэсийн хулгайчид болсон байгаад үнэхээр дургүйцэж байна.
ЖИНХЭНЭ МАНАН бүлэглэлд өмч хөрөнгөө өм цөм дээрэмдүүлж, хулгайлуулсан 24500 хувьцаа эзэмшигч жирийн иргэд цаашид ноогдол ашиг авахгүй нөхцөл байдал үүсч байгаа бөгөөд бүүр цаашлаад өрөнд орох эрсдэлтэй боллоо гэсэн дүр зураг харагдаж байна. 2010 оноос хойш 24500-иргэний итгэл, сэтгэл, өмч хөрөнгөө зориулсан "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн асуудалд анхаарлаа хандуулж 34% хувийг яаралтай төр эзэмшиж. Төрийн аудит оруулж ЖИНХЭНЭ МАНАН бүлэглэлийн хулгайчдаас хулгайлсан хөрөнгийг хураан авч, 24500-н хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж өгнө үү хэмээн хүсэж байна. Энэхүү луйврыг хууль шүүхийн байгууллагаар шалгуулж өгнө үү Бид бүхнийг хүлээн авч уулзана уу." гэсэн байв.
Н.Отгончимэг
Пүрэв - 03 сарын 05,
2026
Сэтгэгдэл1
ишшш