sonin.mn

Гуравдугаар сарын 5-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн хурал хийв.

Энэ үеэрээ: "Америк болон Израиль Ираны эсрэг цэргийн цохилт өгснөөр бүс нутгийн хурцадмал байдал улам нэмэгдэж байгаа талаар дурдан, Хятадын тал нөхцөл байдлыг намжаахын тулд ямар арга хэмжээ авч байгаа болон цаашид ямар ажил хэрэгжүүлэх талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа


Мао Нин: " Хятадын тал Ойрх Дорнодын бүс нутгийн өнөөгийн хурцадмал байдалд гүнээ санаа зовниж байна.


Сүүлийн өдрүүдэд Хятад улс идэвхтэй зуучлалын дипломат ажиллагаа явуулж, Гадаад харилцааны сайд Ван И Орос, Иран, Оман, Франц, Израиль, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг улс орны гадаад харилцааны сайд нартай утсаар ярилцан, бүс нутгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон юм.


Утсаар ярих үеэр талууд НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмыг мөрдөж, олон улсын харилцаанд хүч хэрэглэхийг эсэргүүцэх ёстойг онцоллоо. Мөн цэргийн ажиллагааг нэн даруй зогсоож, аль болох хурдан яриа хэлэлцээний замд буцаж орох, хурцадмал байдлыг даамжруулахгүй байх, дайныг бүс нутгаас хальж өргөжихөөс сэргийлэх шаардлагатайг тэмдэглэсэн байна. Түүнчлэн мөргөлдөөнд оролцогч талууд олон улсын үүргээ биелүүлж, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, иргэний байгууламжид халдахгүй байхыг уриалсан. Дайныг сунжруулах, мөргөлдөөнийг улам хурцатгах нь аль ч талын ашиг сонирхолд нийцэхгүй. Хятад улс дайн, хүч хэрэглэх нь асуудлыг үндсээр нь шийдвэрлэхгүй, харин яриа хэлэлцээ л зөв гарц гэж үзэж байна. Иймээс улс төр, дипломат арга замаар санал зөрөлдөөнийг шийдвэрлэхийг баримтлах ёстой.


Хятадын тал цаашид мөргөлдөөнд оролцогч талуудыг оролцуулсан холбогдох бүх талтай харилцаа холбоогоо үргэлжлүүлж, зуучлалын ажлаа эрчимжүүлж, нийтлэг ойлголцлыг бий болгохын төлөө ажиллана. Мөн Хятадын засгийн газрын Ойрх Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Жай Жүнь ойрын хугацаанд Ойрх Дорнодын бүс нутагт айлчилж, хурцадмал байдлыг намжаахад чиглэсэн дипломат хүчин чармайлт гаргаж ажиллах болно "гэлээ.


Г.Бямба