sonin.mn

14-р удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 4 дүгээр чуулган 3 дугаар сарын 5-ны өдөр Ардын Их Хурлын ордонд нээлтээ хийлээ. Нээлтийн хуралдаанд Ши Жиньпин болон тус улсын нам, төрийн удирдах албан тушаалтнууд оролцож, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Засгийн газрын ажлыг тайлагнав. 


БНХАУ-ын Засгийн газрын ажлын тайланд тэмдэглэхдээ, ХКН-ын Төв Хорооны “Улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн 15-р таван жилийн төлөвлөгөөг боловсруулах тухай ХКН-ын төв хорооны санал санаачилга”-д дурдсан гол зорилтуудыг хэрэгжүүлж, “Хятад улсын үндэсний эдийн засаг болон нийгмийн хөгжлийн 15 дахь таван жилийн төлөвлөгөө (төсөл)”-д 20 гол үзүүлэлтийг дэлгэрэнгүй тусгасан юм. 


Тухайлбал, Эдийн засгийн өсөлт, бүтэц, үр ашгийг сайжруулах зорилгоор 3 гол үзүүлэлт тавьсан байна. Үүнд, ДНБ-ий өсөлтийг зохистой түвшинд хадгалах, жил бүр тодорхой зорилтуудыг тогтоохыг занал болгосон. Мөн Инновацид суурилсан хөгжлийн хувьд инновацийн хөрөнгө оруулалт болон түүний үр ашигт чиглэсэн гурван үзүүлэлтийг санал болголоо. Мөн нийгмийн судалгаа, хөгжлийн зардлын жилийн дундаж өсөлтийн хурд 7 хувиас дээш байхыг санал болголоо. Ардын амьжиргааны хувьд, ажил эрхлэлт, орлого, боловсрол, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэнд, ахмад настан, хүүхдүүдэд чиглэсэн зэрэг долоон үзүүлэлтийг тусгажээ. 


Ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийн хувьд, нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах, бохирдлын хяналт, экологийн орчныг хамгаалахад чиглэсэн таван үзүүлэлтийг санал болгосон. Тодруулбал, ДНБ-ий нэгж тутамд ялгарч буй нүүрстөрөгчийн хэмжээ 17%-иар бууруулах зорилт тавьж, ногоон, нүүрстөрөгчийн бууралттай шилжилт хийх асуудлыг түлхүү дэмжих зорилготой байгаа юм.


Аюулгүй байдлын хувьд, хүнс болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой хоёр үзүүлэлтийг санал болгож, үндэсний аюулгүй байдлын үндсэн батлан хамгаалах үндэс суурийг тогтвортой байлгах, үндэсний гол аюулгүй байдлыг хангах зорилтуудыг тавьжээ.



Г.Бямба