"Хангайн Ган-Эрдэнэ" ХХК-аас зохион байгуулсан Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Уснихын Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, Тэргүүн Саруул Зам ХХК, Эрдэнэс Критикал Минералс ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ 0108-р анги, Нью Прогресс групп, "Ховд" дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Баатархүүгийн Пүрэвсайхан үзүүрлэв.
Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ 427-р анги, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Батхаан Транс ХХК, Нэгдэл клуб, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын заан М.Лхагвагэрэл, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан С.Ган-Эрдэнэ, аймгийн арслан М.Баасанжав нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй Монгол улсын начин У.Балжиннямд МҮБХ болон хамт барилдаж явсан бөхчүүд, найз нөхөд, нутаг усныхан, ах дүүс зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа.
Дараагийн барилдаан гуравдугаар сарын 13-ны Баасан гарагт 11:00 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан, 14-ний Бямба гарагт 13:00 цагаас Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан, 15-ны Ням гарагт 13:00 цагаас Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.
Бямба - 03 сарын 07,
2026
Сэтгэгдэл5
Энэ бөхчүүдийн тэр байгууллага кампанийн нэр дээр барилдаж байна гэж дуудуулж балайрч байгааг нэг цэгцлэх цаг болсон байна ! Зарим нв их урт бөгөөд дуудсаар байтал бараг наадам нь дуусч байна ! Нэг бөх нэг кампани юмуу байгууллагыг дуудуулах ёстой гэсэн дүрмийг баримтлах хэрэгтэй байна ! 20 н нутаг ус байгууллага кампани дэвжээгээ дуудуулаад маасайгаад зогсох гүзээнүүд олон байна ! Бодоод
Монголд хамгийн хэрэгтэй сдорт юу вэ гэж асууж үз. Хариулт нь бөх, хурдан морь, холын буудлага болно. Дайн болбол Монголыг аварч үлдэх спортыг үлдээж бусдыг нь санхүүжилтийг багасгаж орхих хэрэгтэй. Морио унаж чадахгүй бол Монгол хүн дайтах боломжгүй шүү.
Mongol behiig doromjloh hynii syg bol Mongol hyn bis baih,erliizyyd jorlongoo tebreed zailchgaa......................
Нэг л биш ээ ....
Nutagiinhaa arslang tyryylsend ikhe bayartai baina,manai arslan ylam hicheeh abaas dahin ender sergelteer ene jilees baga bagaar ahisaar ender deed behiin egneendee damjiggui dee!!!!amjilt hysye,arslandaa bainga demjij baigaa suu,Pranz ylaanbaatar neg door gej medeerei....