Эрх баригч МАН дотооддоо санаанд оромгүй шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийж байна. Саяхан болж өнгөрсөн Бага хурлынх нь уур амьсгал, МАН-ын удирдлагуудын тавьсан илтгэл тайлангууд, Эх орончдын өдрөөр МАН-ын даргын мэндчилгээ зэргээс тус нам хатуу зүүний үзэл баримтлалаас огт өөрийг зарлаж байгаа нь анзаарагдлаа.
Одоогоос 100 гаруй жилийн тэртээ “Иргэн баян бол улс баян” хэмээсэн анхны дарга С.Данзангийнхаа бодлогыг МАН-ын дарга Н.Учрал онцоллоо.
Тэрээр “МАН-ын анхны дарга С.Данзангийн “Иргэн баян бол улс баян”, намын мөрийн хөтөлбөрийн эх зохиогч Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээл, МАН-ын үүсгэн байгуулагдах цагаасаа баримталсан өөрийн төр, шашин, соёлыг бадраах үндэстний ардчилсан дэвшилтэт үзэл санаа, үнэт өвөө сэргээн амилуулж, уламжлал шинэчлэлийг хослуулан өөрчлөгдөн шинэчлэгдэж, түмнийхээ итгэлд дахин төрнө. Тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархалж, монгол хүний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр гагнаж ард түмэндээ эргэн ирнэ” гэв.
Угтаа “Иргэн бүр баяжигтун” хэмээх С.Данзангийн уриа нь иргэний өмч, хувийн санаачилга, худалдаа, зах зээлийн харилцаанд суурилсан эдийн засгийн үзэл санаа юм. Гэвч энэ нь тухайн үедээ коминтернийн мөрдүүлж байсан улсын өмч хэмээх хийсвэр ойлголт давамгайлсан социалист тогтолцоотой зөрчилдсөн.
С.Данзанг “Баруунтан, капиталист чиг баримжаатай” хэмээн буруутгасан. Тиймээс гэмт хэрэг шахуу үзсэн түүхтэй. Үүнээс гадна, намаасаа гарсан, тэр байтугай эх орноосоо явсан олон хүнийг МАН сүүлийн хэдэн сард “элсүүлж” оруулж ирэв. Тухайн үедээ 60 тэрбумын асуудалд холбогдож байсан НИТХ-ын дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй МАН-ын дарга Н.Учралын зөвлөх болсон байна. МАН-д Хотын фракц хүчээ авч байхад тус намын “сүүдрийн удирдагч” гэгддэг байсан Т.Бадамжунайг НПГ-аас төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт 2018 онд буруутгасан.
Т.Бадамжунай 2019 онд хилээр гарч яваад, 2024 онд “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас баригдаж ирсэн. Харин тэрээр “Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулиар МАН-ын сонгуулийг чиглүүлэн зааж, стратеги гаргах үүрэг хүлээсэн” тухай улс төрийн хүрээнд яригдаж байна.
Саяхан болж өнгөрсөн цагаан сараар нөлөө бүхий хүмүүсийг дуудаж Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуультай холбоотой гол гол чиглэлүүдийг ярилцжээ. Түүнээс гадна, нэгэн цагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж явсан Ж.Мөнхбат саяхан болсон намынхаа Бага хурлын содон зочин болж очсон. Тэрээр 2023 онд нүүрсний хэргийн дуулианы үеэр АТГ-аас эрүүгийн хэрэгт татагдаж байв. Ж.Мөнхбатыг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг зүйл ангиар шалгаж эхэлсэн байдаг. Харин тэр 2023 оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ хүргүүлээд чөлөөлөгдсөн байдаг. Ж.Мөнхбат 2023 оны аравдугаар сард Монгол Улсын хилээр гарч яваад энэ оны эхээр эх орондоо ирсэн юм. Товчхондоо, удахгүй үйл ажиллагаа нь эхлэх Ерөнхийлөгчийн 2027 оны МАН-ын сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах бололтой. Гэхдээ МАН-ын эдгээр өөрчлөлтүүдэд улс төрийн хүрээнийхэн цочирдохгүй байгаа аж. Учир нь, тэд “Францын зохиолч Жак Пешегийн “Шинэ зүйл гэдэг чинь мартагдсан хуучин шүү дээ” гэдэг үг бий” гэлцэж байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл21
МАН гэдэг зүгээр л ХУЛГАЙЧИД - АВЛИГАЧДЫН цуглаа \ МАН \ . МАН -д боловсон хүчний НӨӨЦ дуусч - МУХАРДАЛД орсон . Залуу үе - залгамжлагчид нь САЯ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДААР - НАМЫН ЭСЭРГҮҮЧҮҮДЭЭР тодорч , одоо том АНГАЛ ын ирмэг дээр ирээд байна . Яг зураач Амгалангийн нөгөө алдарт " капиталзмыг алгасч " зураг шиг ... ээ хөөрхий , АНГАЛ аа гэж - унана даа , унана , АНГАЛ руу ...
хулгайч луйварчид алуурчин гэмт хэрэгтнүүдийн хонгилын үзүүрт гэрэл харагдаж дээ. хэн энэ гэрлийг асаав!!! хулгайч луйварчид алуурчин гэмт хэрэгтнүүдийн хонгилын үзүүрт гэрэл харагдаж дээ. хэн энэ гэрлийг асаав!!!
Мөнхбат Солонгосод казино тоглож 100 сая доллар хожсон гэж мэдэгдсэн. Хүрэлсүх эгч Солонгосоос мөнгө явуулж Тэрэлжид Бугат ресорт эдлэн газар бариулсан гэж мэдэгдсэн. Энэ хоёр нүүрснийи хулгайчийг хууль хяналтын байгууллагууд хэзээ шалгах вэ? Бид энэ хоёр хулгайчдад хэзээ молигодуулж дуусах вэ? Казино тоглоод 100 сая доллар хожсон бол яагаад гиннесийн номд бичүүлж бодохгүй гэж.
Тэгвэл МАН-ын зам нь шулуудах нь ээ?!
Энэ зүгээр сүйрэл, одоо намаа сүйрүүлж хаях гээд ийм хулгайч нарт шилжүүлж байна. Нам гэж ёстой нэг тамга шилжүүлж тоглодог бузрын хорвоо болжээ. Намд ариун үзэл санаа байхгүй, намын дарга болж байвал үзэл санаагаар яахав гэж ирсэн 35 жил.
ганц данзан баян бол улс баян гэсэн байсан шүү. бүх тендер төслүүдийг хятадуудад өгнө гэсэн үг. дотоодын бүх үйлдэл санаачлагууд ашиггүй буюу нуль алдагдал болноо л гэж.
Тэгээд цааш нь 28 оны сонгуулиа ч энэ хоёроор удирдуулаад ялаад Мөнхбат нь ёрөнхий сайд Бадамжунай нь их хурлын дарга болох юм гэсэн !
Ард түмэн нь харанхуй бүдүүлэг байх тусам төр нь дураараа аашилдаг.
зул бөхөхийн өмнөх бадамлах гээч нь үү
энэ хоёр сонгуульп ардын нам ялах нь юунаас ч чухал
Энэ хоёр авилгачин яагаад ардын баатар болчихов? Нөгөа хэргүүд нь яаасан, хэн энэ хоёрыг энхийн цагаан тагтаа болгочихоов?
бүгдээрээ хэрэг тавөгт орооцолдсон. цемент хундаам буюу фундамент болж байгам бх.
нам мам гэж далдганасан юмнуудыг нийгмээс зайлуулж бойкотлох хэрэгтэй...
Улс төр Монголд хамгийн ашигтай бизнес байхад яагаад ч нэмэргүй.Бүх луйвар хулгай авилгалын ард заавал төрийн албан хаагч нар байдгийг тэд сайн мэднэ.Хууль хэрэгждэг байх хэрэгтэй.Шүүгчдийн дээр далайсан илд байхгүй мэт байдлыг Хүрэлсүх зүгээр нэг бий болгоогүй.
Батсайхан зөв асуудлыг хөнджээ.МАН-н нэг удирдагч Солийн Данзан (Николай Дашиев) Цэвээн Жамсранов хоёулаа Хүрэлсүхийн хайртай Буриадүүд байсан. Данзан Хүрээнээс Хаалган хүртэл бүх тээврийг атгаад ханаагүй нь Ренчиног хөдөлгөсөн түүхтэй.Одоо Хэнтийн Хүрэлсүхийн хувьчилсан МАН яг эхэн үе шигээ Монголчуудын нэртэй Буриадуудын нам болж хувирч байна. Ялангуяа хуулийн сайд нь баруун аймгийнхныг ил үзэн яддаг Монголын ганц улс төрч Дорнодын Энхбаяр байгаа нь анхаарал татдаг.
sur duuliantai bariwchilj ireed shorond hiigeegui bsiim uu . Tiim bol yah gej barij awchirdag bnaa
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айдаг, Марксизм, социализмыг, коммунизмыг, Оросыг, Хятадыг 24 цаг зүсэн бүрээр муулдаг., хараадаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. Сонголт монголын ард түмний өмнө байна!!!
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
хулгайч луйварчид алуурчин гэмт хэрэгтнүүдийн хонгилын үзүүрт гэрэл харагдаж дээ. хэн энэ гэрлийг асаав!!!
Хонгилын үзүүрт данхар толгойтой пинтүү халимагтай ,урт хар чихтэй ,маанаг нүүртэй нэг гамин хар сармагчин мангайж инээгээд оцгоноод зогсож байгаа .
Газрын наймаа Ми данжаад , Бао Дао Жао Ниа, манж хятадын эфү Мухе Бао тао гэсэн хятад тангадууд МАН-д үнэ хүрдэг болжээ.