Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өчигдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барилаа.
Хуулийн төсөлд:
Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгалаа.
Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгажээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” хэмээн нэмж тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүн ард түмнээс олгосон мандатыг хүндэтгэхийн сацуу Үндсэн хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах тухай Үндсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, парламентын засаглалыг бэхжүүлэх, улс төрийн нам, эвслийг хариуцлагатай болгох, төрийн үйл ажиллагааны тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг хангахад чухал алхам болно гэж үзжээ.
УИХ-ын гишүүн ард түмний элчийн хувьд сонгогчдыг төлөөлөх, хууль тогтоох ажилд оролцох идэвх, оролцоо дээшилнэ. Гишүүнд хууль зүйн болон ёс зүйн хариуцлага оногдуулах, ялангуяа эгүүлэн татах арга хэмжээ ил тод, нээлттэй, бодитой болж, парламентад итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ.
Үндсэн хуулийн цэц болон бүх шатны шүүхийн байгууллагын үйл ажиллагааны үүрэг, ач холбогдлыг дээшлүүлж буй нь хууль дээдлэх болон Үндсэн хуульт ёсны зарчим хэлбэрэлтгүй хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзжээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлж эхэлбэл 126 гишүүнтэй парламентын чамгүй олон гишүүний бүрэн эрх хөндөгдөж магадгүй байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д. Амарбаясгалан, Х.Булгантуяа, Э.Болормаа, П.Сайнзориг нарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж магадгүй байна. Б.Амарбаясгаланг албан тушаалын хэргээр яллагдагчаар татагдан шалгуулж эхэлсэн талаар хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн байдаг. Харин Х.Булгантуяаг төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.Э.Болормаагийн хувьд нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь мөн л хууль зөрчсөн. Цаашлаад үүнийг нь аудитын байгууллага хянаж, хуулийн зөрчлийг нь арилгуулаагүй. Сонгуулийн үеэр Э.Болормаа гаднын хөрөнгө оруулалттай компаниа авсан хандиваа буцааж шилжүүлээгүй бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээр хууль зөрчиж, гишүүн болсон гэгдэж хилийн хориг тавиулсан бол П.Сайнзориг гишүүн олон нийтийн газар танхайрч бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үндэслэлээр эгүүлэн татагдаж магадгүй байна.
Мөн УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа нарын бүхэн эрхийн асуудал ч энэ хуулийн төслийн хувь заяанаас шалтгаална.
Мөн хуулийн төсөлд УИХ-ын гишүүн хавар, намрын чуулганд 70 хувиас доош хурлын ирцтэй тохиолдолд эгүүлэн татагдах боломжтой гэж заажээ. Ийм тохиолдолд иргэд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргах бөгөөд тус хороо асуудлыг хэлэлцэн, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ гэж заасан. Чуулгандаа ирцээ өгдөггүй бүтэн суудаггүй гишүүдийн асуудал ч цэгцэрнэ гэж үзжээ.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мягмар - 03 сарын 10,
2026
Сэтгэгдэл13
Лүндэг Баттулга Нара Сайнзориг Мөнхтуяа Цогтбаатар Булгантуяа Амарбаясгалан Оюун -Эрдэнэ Ариунзаяа нарыг эхний ээлжинд эргүүлэн татах
Гал тогоондоо нөхрийнхөө дэргэд өөр янзын кекс хийвэл бас эгүүлэн татах ёстой.
Гал тогооноос өөр өрөөнд секс хийвэл бас эргүүлэн татах ёстой шүү!
Хүрэлсүх занданшатарын долоогч нар энэ 3 бол зоолттой шууд сандал суудлаа эзлэх биз ээ. Эд нарт шагналын тэгж өгнө гэж зүтгүүлээ биз МАН одоо үхсэнээ хаяагаа манаж суудаг юм дотроо бол тэгээд долоох хорлох аргааг сандал суудал мөрөөдөж яваа эрт салаад өөр замаа хөөсөн дээр дээ.
Лүндэг Баттулга Нара Сайнзориг Мөнхтуяа Цогтбаатар Булгантуяа Амарбаясгалан Оюун -Эрдэнэ Ариунзаяа нарыг эхний ээлжинд эргүүлэн татах
Монгол улс дэлхийн дайнд татагдан орж болохгүй шүү. Үүнийг ганцхан аминчлан гуйж байна. Энэ дэлхийд дайны гал дүрэлзэж байна. Монгол улс дайнгүйгээр хөгжих хэрэгтэй.🇲🇳🇲🇳🇲🇳⚘⚘🙏🙏 Гадаад улсууд Монголыг дайндаа татан оруулах гэж янз бүрийн арга хэрэглэнэ шүү. Нам нэртэй байгууллага хэн дуртайгаа халж сольдог тоглоомын бүлэглэл болно. Тэр нам Монголын төрд орчихоор мангар мэт дэлхийн дайнд оролцох шийдвэр гаргана. Ийм байхад Хүрэлсүхийн хуулийг баталж үл болно. Монгол улс дайнгүйгээр хөгжих ёстой.
Монгол улс дэлхийн дайнд татагдан орж болохгүй шүү. Үүнийг ганцхан аминчлан гуйж байна. Энэ дэлхийд дайны гал дүрэлзэж байна. Монгол улс дайнгүйгээр хөгжих хэрэгтэй.🇲🇳🇲🇳🇲🇳⚘⚘🙏🙏 Гадаад улсууд Монголыг дайндаа татан оруулах гэж янз бүрийн арга хэрэглэнэ шүү. Нам нэттэй байгууллага хэн дуртайгаа халж сольдог тоглоомын бүлэглэл болно. Тэр нам Монголын төрд орчихоор мангар мэт дэлхийн дайнд оролцох шийдвэр гаргана. Ийм байхад Хүрэлсүхийн хуулийг баталж үл болно. Монголулс дайнгүйгээр хөгжих ёстой.
" Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр \ газар дээрээ ч гэдэг билүү \ тогтоогдсон бол ... " гэхээрээ бахь байдгаараа " худлаа" хууль ... " болохнь " ч юу билээ - юу гэсэн ч утга агуулж байгаа юм ??? Параламент гэгчтэй болж хагас жаран өнгөрөхөд " шүүхийн шийдвэрээр \ газар дээрээ \ тогтоогдсон түүх бий билүү . Энэ бол зүгээр л " сүрданзан " , сайндаа л " ёс зүйн " гэсэн утгаар " дургүй хүргэсэн " найз хулгайчаа золих , үнэн чанартаа бол Булгантуяа зэрэг зэвүү хүргээд байгаа Оюунэрдэнэ цэгцтэй нэг үеийн \ 80 -д оныхон ч билүү \ залуусын бүхэл бүтэн давхрагаасаа МАН салж ТОМ ЗАЙ гаргаж авснаар ХАДГ . банк - ЖДҮ " фракцынхан хугацаагүй ноёрхох гэсэн санаархал ч байж магадгүй - цаад утгаараа ...
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгуулага хэзээ бурэн ирцтэй хуралдаж сурах вэ ????????
Хүүк яахав хууль санаачилж оруулж болно гэхдээ тэр нь их хурлаар батлагдаад дэмжигдээд явах нь юу л бол до ! Хүүкийн фракцийн хэдэн цөөн юмнууд л дэмжих байх ! бусад нь тэнэг л биш бол өөрсдийг нь огцруулах дарамтлах энэ хуулийг дэмжихгүй байх ёстой онолын хувьд !! Санал хураалтад оролцсон гишүүдийн талаас дээш нь дэмжихгүй байхад л Хүүкийн энэ хууль лөөлөө болно !
Хүүк яахав хууль санаачилж оруулж болно гэхдээ тэр нь их хурлаар батлагдаад дэмжигдээд явах нь юу л бол до ! Хүүкийн фракцийн хэдэн цөөн юмнууд л дэмжих байх ! бусад нь тэнэг л биш бол өөрсдийг нь огцруулах дарамтлах энэ хуулийг дэмжихгүй байх ёстой онолын хувьд !! Санал хураалтад оролцсон гишүүдийн талаас дээш нь дэмжихгүй байхад л Хүүкийн энэ хууль лөөлөө болно !
Хүүк яахав хууль санаачилж оруулж болно гэхдээ тэр нь их хурлаар батлагдаад дэмжигдээд явах нь юу л бол до ! Хүүкийн фракцийн хэдэн цөөн юмнууд л дэмжих байх ! бусад нь тэнэг л биш бол өөрсдийг нь огцруулах дарамтлах энэ хуулийг дэмжихгүй байх ёстой онолын хувьд !! Санал хураалтад оролцсон гишүүдийн талаас дээш нь дэмжихгүй байхад л Хүүкийн энэ хууль лөөлөө болно !
Хулгайч нар биднийг эргүүлэн татаж өгөөч ээ гэсэн хуулийг өөрсдөө батлах уу? Гамин цэргийн бага дарга Хү Сю Жанг худлаа шударга дүр эсгэж шоудахаа боль. Үнэхээр шударга царайлж хошногоны чинь нүх умалзаад байвал эхлээд өөрийгөө шалгуул чи. Чи бол адилхан хулгайч авлигалчин.
Цагаа олсон маш зөв алхам. УИХ гэдэг засаг замбараагүй, эрх дураараа, дэлхийгээр дэмий сэлгүүцсэн гишүүдийг цэгцлэхгүйгээр энэ улс орон улам уруудаж байгаа нь туйлын үнэн. 126 гишүүнийг эрс цөөлж, хуучин 76, эсвэл түүнээс ч бага байж болно. Олон гишүүнтэй байгаад ямар ч ашиг байхгүй, харин улсын хөрөнгийг тулам тулмаар нь сүйтгэж байна...