3-р сарын 9-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь хэвлэлийн бага хурал хийв.
Хятад, Өмнөд Солонгосын харилцаа, Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчийн асуусан асуултад Гүө Жякунь хариулахдаа: "Хятад, Өмнөд Солонгосын удирдагчид өнгөрсөн арваннэгдүгээр сар ба энэ оны нэгдүгээр сард амжилттай харилцан айлчилж, Хятад, Өмнөд Солонгосын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн хөгжлийг гүнзгийрүүлэхэд чиглүүлэгч хэд хэдэн чухал зөвшилцөлд хүрсэн. Хятад улс хоёр улсын төрийн тэргүүний тохиролцсон чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, янз бүрийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг зөв замаар тасралтгүй урагшлуулахын тулд Өмнөд Солонгостой хамтран ажиллахад бэлэн байна. Солонгосын хойгийн асуудлаарх Хятадын байр суурь, бодлого тууштай, тогтвортой хэвээр байгаа бөгөөд Хятад улс хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах, Солонгосын хойгийн асуудлыг өөрийн замаар улс төрийн аргаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно" гэжээ.
Г.Бямба
Мягмар - 03 сарын 10,
2026
Сэтгэгдэл0