
ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 21 /VOA/. Газын зурвасын Хан-Юнис хотод ширүүн тулалдаан болж байгаа тухай мягмар гарагт Израилын арми мэдээлсэн бол АНУ хүмүүнлэгийн үүднээс нэн даруй гал зогсоох, тусламж авах боломжийг нэмэгдүүлэх, палестинчуудыг албадан нүүлгэн шилжүүлэхээс татгалзахыг уриалсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд хориг тавьжээ.
НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хэлэхдээ, Газын зурваст байлдааны ажиллагааг түр зогсоох, ХАМАС-ын барьцаалсан хүмүүсийг суллах талаар АНУ, Египет, Израил, Катар улсуудын хооронд хийж буй хэлэлцээнд эрсдэл учруулж болзошгүй тул АНУ тогтоолын төсөлд хориг тавьсныг дурдлаа.
“ХАМАС-ыг барьцаалагдсан хүмүүсийг суллахыг үүрэг болгосон хэлэлцээрт хүрэхгүйгээр нэн даруй, урьдчилсан болзолгүйгээр эвлэрэхийг шаардах нь тогтвортой энх тайванд хүргэхгүй. Харин ч энэ нь дайныг даамжруулж болзошгүй” гэж Томас-Гринфилд санал хураалтын өмнө хэлсэн байна.
Аюулгүйн Зөвлөлийн 13 гишүүн улс Алжирын боловсруулсан тогтоолын төслийг дэмжсэн бол Их Британи түдгэлзсэн байна. 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израилын өмнөд нутаг руу довтолсны хариуд байлдааны ажиллагаа эхлүүлснээс хойш АНУ гурав дахь удаагаа тогтоолын төсөлд хориг тавьсан нь энэ юм.
АНУ-ын эрх баригчид мөн 12 дугаар сард тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахгүйн тулд хориг тавих эрхээ ашиглажээ. Тус улс өөр тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд санал болгосон бөгөөд уг төсөлд ХАМАС-тай хийж буй Израилын дайныг түр зогсоохыг уриалж, Рафахт хуурай замын томоохон ажиллагаа явуулахыг буруутгасан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
гучин мянган хүн үхээд байхад шүү гурван зуу хүрэхгүй хүн өарьцаанд байгаа байлгүй
наа CO2чинь. үлэмж ихэслээ.
Амёрикууд Израил гэдэг тэжээвэр бульдог нохойгоо гинжилж уяах болоогүй байгаа ! Муусайн арабуудыг сайн ур ! сайн айлга гээд түр зуур тавьсан юм ! Удахгүй 18 тэрбум долларын бөөн мах өгнө ! Укриан гэдэг нэртэй овчаркд 60 тэрбумыг өгнө ! Тайвань хаскид 20 тэрбумыг өгнө ! Өгөх махтай эзэн улс сайхан юм оо !
АНУ - ын МӨН ЧАНАР ... Зуд болоход нохой цаддаг - дайн болоход АНУ цаддаг гэдэг ...
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00