3-р сарын 9-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Антониу Жозе Сегуруд баярын цахилгаан илгээж, Бүгд Найрамдах Португал Улсын ерөнхийлөгчийн тушаалд орсонд нь баяр хүргэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ: Хятад Португал хоёр орны уламжлалт найрсаг харилцаа гүн зузаан юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 47 жилийн хугацаанд хоёр орон харилцан хүндэтгэж, харилцан дэмжиж, улс төрийн мэргэн ухаанаар Макаогийн асуудлыг эв зүйтэй шийдвэрлэж, түншлэлийн үзэл санааны дагуу харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын үйл хэрэгт нягт уялдаатай байж, хоёр талын харилцаа ямагт эрүүл, тогтвортой хөгжиж ирсэн юм. Би Хятад Португалийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, ерөнхийлөгч Антониу Жозе Сегурутай хамтаар стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, өндөр түвшний харилцан итгэлцлээ бэхжүүлж, өндөр чанартай хамтын ажиллагааг ахиулж, Хятад Португалийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжийг бүтээхэд бэлэн байна гэв.
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл0