МОСКВА, 2026 оны гуравдугаар сарын 10 /РИА Новости/. Тамирчны замналаа дуусгасны дараа эрүүл мэндийн асуудалтай болохыг би хүсэхгүй байна, иймээс эрүүл мэндэд учирч болох эрсдлүүдийг тооцсоны үндсэн дээр Хойд Америкийн Үндэсний хоккейн лигт тоглохоо болих эсэхээ шийднэ гэж “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч Александр Овечкин мэдэгджээ.
Тэрбээр “Вашингтон” багтай байгуулсан гэрээний дагуу сүүлчийн 21 дэх улирлын тоглолтуудад оролцож байна. Саяхан Оросын хоккейчин ярихдаа, лигт үргэлжлүүлэн тоглох эсэхээ шийдээгүй байна гэсэн юм.
“Миний биеийн байдал ямар байх нь вэ. Өнөөгийн хоккей их хурдтай, хэцүү болсон байна. 40 настай миний хувьд залуустай өрсөлдөхөд хэцүү. Хамгийн гол зүйл бол эрүүл мэнд. 1-2 жилийн дараа миний өвдөг, тохой, нуруу өвдөж эхлэх хүртлээ тоглохыг хүсэхгүй байна. Энэ асуудалд ухаалгаар хандах хэрэгтэй. Гэхдээ би хоккейдоо хайртай хэвээр байгаа, хувцас солих өрөөнд орж, залуустай ярилцах нь таатай байдаг” гэж Овечкин нэг багт хамт тоглож байсан Ти Жей Оши-той ярилцах үеэрээ хэлсэн байна. Ярилцлагыг ютүбын NHL on ESPN сувагт байршуулжээ.
Өдгөө 40 настай Овечкин 921 гоол оруулснаар Үндэсний хоккейн лигийн түүхэн дэх шилдэг мэргэн бууч болсон билээ. Тэрбээр “Вашингтон Кэпиталз” багт 2005 оноос хойш тоглож байгаа бөгөөд 2018 онд Стэнлийн цомыг хүртсэн юм. Мөн Үндэсний хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцохдоо нийт 1673 оноо /921 гоол+752 оновчтой дамжуулалт/ авчээ.
Б.Адъяахүү
Мягмар - 03 сарын 10,
2026
Сэтгэгдэл2
Оросоороо гайхуулдаг хөгшин хонь яагаад нутагтаа биш Америкд үхэн хатан шигдээд байна.Вашигтоны капиталд хоргодож байгаа байхгүй юу.
Танай өмхий хужаа сүйрч байна.