Монгол Улс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зорилгоор ойрын таван жилийн хугацаанд нийт 18.8 их наяд төгрөгийн өртөг бүхий 16 эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 13.5 их наяд төгрөгийн санхүүжилттэй таван төсөл нь шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын суурилагдсан хүчин чадал 2024 оны 1350 М/Вт-аас 2030 онд 2100 М/Вт-д хүрч, эрчим хүчний импортын хамаарал 40 хүртэл хувиар буурах, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 9-25 хувь хүртэл нэмэгдэх, мөн нүүрстөрөгчийн ялгарал жилд 3.0 сая тонноор буурах тооцоолол гарсан гэдгийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн “Investment and Trade Agency Week” арга хэмжээний үеэр хэлсэн. Энэ долоо хоногийн эхний өдрөөс Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд хөрөнгө оруулалт, худалдаа, татвар, санхүү, эдийн засгийн бодлогын чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг, салбарын танилцуулга, хөрөнгө оруулалтын ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулж, мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг хөрөнгө оруулагчдад хүргэж эхэллээ. Төрөөс эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болоход 13.5 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий таван төслийг хэрэгжүүлнэ гэлээ. Мэдээж төр энэ том мега төслийн санхүүжилтийг дангаараа хийж чадахгүй. Тиймээс хувийн хэвшлийн оролцоо, шууд хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхтэй нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж байна.
Эрчим хүчний найдвартай хангамжийн тухайд бусдаас хамааралгүй байх шаардлага манайд үүссэнийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн чиг хандлага ч сэргээгэдэх эрчим хүчний гурван эх үүсвэрийн тухай түлхүү ярьж байгаа.
Үүнд нар, салхи, газрын гүнийн дулааныг ашиглаж найдвартай эх үүсвэртэй болох асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Тус хэлэлцүүлэг, уулзалтын хүрээнд “Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр Эрчим хүчний яамны Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Энхтүвшин илтгэлээ танилцуулсан юм. Одоогоор манай улсад сэргээгдэх нөөцийн нэг болох нарны болон газрын гүний дулаан ашиглах эх үүсвэрээс эхтэй 10 гаруй төсөл Азийн хөгжлийн болон Дэлхийн банхны хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжиж байгаа аж.
2028-2030 он гэхэд шинээр гурван усан цахилгаан станцтай болно
-Манай сэргээгдэх эрчим хүчний дараагийн нэг эх үүсвэр усны урсацыг ашиглаж усан цахилгаан станц барих явдал. Одоогоор Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилагаан, мөн Байдрагийн усан цахилгаан станц барих төслүүд гараанаас эхэлсэн гэж болно. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил 2024оноос эхэлсэн бол одоогоор төслийн хэрэгжилт 18 хувьтай байна.
2026 онд барилга, бүтээн байгуулалтын ажлыг 60 хувьд хүргэхээр зорьж байгаа бол 2027 онд 80 хувьд, 2028 онд 95 хувьд 2029 онд ашиглалтад оруулахаар төлөвлсөн аж. Тэгвэл Эгийн голын Усан цахилгаан станцын төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ үргэлжилж, туслах боомтын ТЭЗҮ боловсруулагдаж байгаа аж.
Энэ 2026 онд бэлтгэл ажил бүрэн хийгдэж дуусах товтой. Түүнчлэн тусгайлсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн энэ ондоо багтаж үнэлгээг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх бол 2028 онд Санхүүжилтийн эх үүсвэрийг шийднэ гэсэн төлөвлөгөөтэй байна. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар чуулган хуралдаж Эгийн голын урсац Байгаль нуурийн урсац болон экологит нөлөөлөхгүй гэсэн шийдвэрээ гаргасан. Тиймээс төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг дуусгахаар төслийн нэгж ажиллаж байгаа юм байна. Байдрагийн усан цахилгаан станцын ажил мөн 2024 оноос эхэлсэн. Одоогоор БОНБҮ-ийн ажлын даалгавар боловсруулж, улсын тусгай хэрэгцээнд зориулан төслийн талбайг тогтоохоор ажиллаж байна. 2026 онд санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж, гүйцэтгэгчийг шалгаруулж, 2027 онд барилга бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. 2028 онд төслийн гүйцэтгэлийг 60 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
Нэгдсэн сүлжээнд нэгтгэх боломжтой төслийг үнэлэх хуультай
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.10-д төсөл сонгон шалгаруулахдаа нэгдсэн сүлжээнд ирүүлсэн эрчим хүчний хангамжийн үнийн саналын техникийн нөхцөл, өрсөлдөх чадварыг харгалзан нэгдсэн сүлжээнд нэгтгэх боломжтой сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх төслийг өрсөлдөөнт байдлаар үнэлнэ гэж заасан. Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран 100 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсын Эрчим хүчний яамтай хамтран нарны цахилгаан станцын төслийг сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлж байна. Мөн Дэлхийн банктай хамтран тендер шалгаруулалтаар хэрэгжүүлэх 200 МВт/800 МВт цахилгаан эрчим хүч хадгалах төслийн ТЭЗҮ боловсруулж байгаа аж.
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар “ДЦС-4”-ын оргил ачаалал 53 хувьд хүрч зохицуулалтын горимд ажиллах зэргээр өндөр ачаалалтай ажилладаг. Өөрөөр хэлбэл, бусад эх үүсвэрүүд зохицуулалтад оролцох боломжгүй, нөөц эрчим хүчгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан гэсэн үг. Тиймээс сүлжээний уян хатан байдлыг хангахын тулд /маневр хийх эх үүсвэр/ 100 МВТ-ын хүчин чадалтай усан станцын цахилгаан эрчим хүчний нөөцийг ашиглах зорилготой аж. Дээрх төслүүдийг хэрэгжүүлсэнээр импортын эрчим хүчийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийг зохицуулах, Төвийн бүсийн эрчим хүчний системийн үйлдвэрлэл, хэрэглээний тэнцвэрийг тогтворжуулах уян хатан тогтолцоог бүрдүүлэх боломж бүрдэх ажээ. Төвийн бүсийн эрчим хүчний системд 100 МВт-аас дээш хүчин чадалтай усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулснаар сэргээгдэх эрчим хүчний тасалдалтай болон хувьсах эх үүсвэрийн нөлөөлөл буурна. Түүнчлэн системийн онцлогоос шалтгаалан 150-200 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нар, салхины эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Салхины нөөцөөр нэг км кв тутамд 7.0 Мвт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой
Монгол орны хувьд жилд 270-300 цэлмэг өдөр, дунджаар 2250-3300 цаг нартай. Жилд 4.7 их наяд киловатт цаг /кВт цаг/ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Салхины эрчим хүчний нөөц сайтай газар нутаг нэг километр квадрат тутамд дор хаяж 7.0 мегаватт /МВт/ эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.
Салхин цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал нь 1100 ГВт буюу жилд 2.5 их наяд киловатт цаг /кВт цаг/ цахилгаан эрчим хүч юм. Эдгээрийн Техник эдийн засгийн үнэлгээг /ТЭЗҮ/ боловсруулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийсэн.
Улмаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг бэлэн болгожээ. Мөн төслийн дэд бүтэц барих, усан сан байгуулах, газрыг улсын тусгай хэрэгцээний газар болгохоор ажиллаж байна. 41 байршлын 60 хувилбарын сонголтуудийг урьдчилж гаргаад байгаа юм байна. Энэ хүрээнд 100 М/Вт-ын /PHPP/ төслийг хэрэгжүүлснээр 100-150 МВт-ын хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр барих боломж бүрдэх юм байна.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл8
БАРИХ БОЛНО, БАЙГУУЛАХ БОЛНО, ХИЙХ ГЭЖ БАЙНА. Энэ бол МОНГОЛ
Барих рэрэгтэй, өртөг нь нүүрсний станцтай дүйцхүүц бол маш сайн. Нарны хавтангууд хямдарсан байгаа
БАРИХ БОЛНО, БАЙГУУЛАХ БОЛНО, ХИЙХ ГЭЖ БАЙНА. Энэ бол МОНГОЛ
Айл өрхүүдэд нарны панел төв шугамтай хослуулан ашиглахыг дэмжиж байгаа бодлого Төр Засгаас гаргаж байгаа өрхийн үйлдвэрлэл дэмжсэн хамгийн зөв,бодитой шийдвэр юм.Бага гэж голж болохгүй, олны олон таван жин гэж нэгтгээд тооцвол өндөр үзүүлэлт гарна.3 ашигтай.1.Утаа бууруулахад буюу байгаль орчинд 2.Эрчим хүчний үйлдвэрлэлд 3.Өрхийн үйлдвэрлэлд
Өрхий үйлдвэрлэл гэхгүй хөө, наадах чинь байгалийн өгөгдөл юм. Монголын газар шороо байгаагүй бол чиний панелийг тавьж өгөх газар олдохгүй шүү. Иймд газрын татварыг нэмэх боломж гэж харж байна.
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
Та нарын туршилтыг ардууд үүрч төлж байгаа шөнө гайнуудаа