АН энэ оны эхээр Үндсэн дүрмээ Дээд шүүхээр баталгаажуулж авсан. Тиймээс, шинэ Үндсэн дүрмийнхээ дагуу намаа дахин “босгох” шаардлага үүссэн. Тэгээд “…Нээлттэй цэгцтэй АН” уриатайгаар дотоод зохион байгуулалтын ажилдаа ханцуй шамлан орсон. Хамгийн эхлээд дотоод сонгуульд санал өгөх эрхтэй гишүүдээ шинээр бүртгэсэн. Гэвч, энэ бүртгэл нь эхлэхдээ л хүний эрхэнд халдсан ноцтой зөрчил үүсгэсэн.
Тодруулбал, АН гишүүддээ зориулсан AN.mn вэбсайтыг хөгжүүлэх явцдаа сонгуулийн насны хоёр сая гаруй иргэний мэдээллийг байршуулсан. Тэнд нь дурын иргэн регистрийн дугаар хийхэд хувийн бүх мэдээлэл гарч ирсэн нь илэрсэн.
Нэр бүхий иргэд “…АН хоёр сая гаруй иргэний хувийн мэдээллийг хаанаас авсан бэ гэдгийг тогтоолгох шаардлагатай. Энэ мэдээллээ задруулсан нь ямар хуулийг зөрчиж байгааг холбогдох байгууллагууд тогтоох ёстой” гээд ХЭҮК, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд гомдол гаргаад байгаа юм. Тиймээс холбогдох байгууллагууд энэ асуудлыг шийдэхээр болоод байна. Гэтэл, шинэчилсэн бүртгэлтэй холбоотой үүнээс ноцтой асуудал АН-ынхныг зовоогоод эхэлжээ. Уг нь, шинэчилсэн бүртгэл нь хамгийн чухал нь аж. Бүртгэлд орсон гишүүдийнхээ саналаар АН-ын бүх бүтэц сонгогдоно. Тэр бүртгэл нь 2026 оны гуравдугаар сарын 10-ны шөнө дуусжээ.
АН-аас “…Шинэчилсэн бүртгэлд нь 167 600 гишүүн бүртгүүллээ” хэмээн зарлав. Үүний 65 625 нь АН-д шинээр элссэн гишүүд байгааг мөн мэдээллээ. Гэвч, энэхүү бүртгэл нь маапаантай болж, “…Цаашид хэрхэх вэ” гэдэг дээр гацаа үүсээд байгаа бололтой.
Учир нь, “…Намын шинэчилсэн бүртгэлд өөр намын гишүүд олноороо бүртгүүлсэн байна” гээд АН-ынхан бүх шатандаа баахан бухимдалтай байна. Харин АН-ын хуучин гишүүдийн дөнгөж 50 гаруйхан хувь нь шинэчилсэн бүртгэлдээ хамрагджээ. Нэг үгээр хэлбэл, АН-д “давхар иргэншил”-тэй гишүүд олноороо бүртгүүлсэн байна. Бухимдсан гишүүд нь “...Шинэчилсэн бүртгэлийн явцад нийслэлд 500, 1000-аараа гишүүд шинээр элсэж, автобус унаагаар ачигдаж ирж бүртгүүлсэн. Энэ маапааныг өөр намынхантай нийлж зохион байгуулсан буруутныг олж хариуцлага тооц” хэмээн намынхаа удирдлагуудыг шахаад эхэлжээ. Нийслэлд ингэж шинэ гишүүдээр “хахаж” байсан хэрнээ аймаг орон нутагт бүртгүүлж байгаа болон шинээр элссэн гишүүд хангалтгүй байгааг бүртгэлийн үйл ажиллагааны явцад АН-ынхан яриад л байсан.
Ямар сайндаа АН-ын дарга “…Манай намын батлахтай хүнд Америкийн виз асуудалгүй гардаг”, Нарийн бичгийн дарга нь “…АН-ын гишүүнээр элссэн гишүүдээс сугалаагаар ардчилал хөгжсөн орнуудад аялуулна” гэж ятгаж байх вэ дээ.
Тэр утгаараа, АН-ын 160 гаруй мянган гишүүд биш гэхэд шинээр элссэн 60 гаруй мянган гишүүд нь “но”-той болоод явчихаж байгаа юм. Угтаа, энэ шинээр бүртгэж авсан 160 гаруй мянган гишүүн нь АН-ын Улс төрийн зөвлөл, ҮБХ, Их баг хурлууд, харьяа холбоод гээд бүх бүтцийг сонгох эрхтэй. Ядаж байхад, АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл дууссаны дараа төлөвлөсөн ёсоор дотоод сонгуулийнх бүртгэл уржигдар, бямба гаригт орон даяар эхэлсэн. Тэндээс, АН-ын бүх шатны Намын хороодын гишүүд, ҮБХ-ны гишүүд тодрох юм. Товчхондоо, “…Нээлттэй, цэгцтэй АН-ыг бүтээнэ” гээд эхэлсэн ажил нь мордохын хазгайдуу юм болж хувираад байна.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл8
Хүрэлсүх, Занданшарт, Учрал нарын АН намыг татан буулгах айлгах шалтаг хайж байгаагийн нэгэн хэлбэр юм уу даа. АН-ынхан бодолтой байхгүй бол хүрэлсүхийн хуулийн дараа намаа татан буулгуулах нь байна шүү дээ. Одоо дэд сайдуудаа чөлөөлсөн болж тал засах гэж жүжиглэнэ нохой шарваач ноён урваач гэж үнэн шүү.
АН МАН ХҮН МАХН аль нь ч хэрэггүй.
хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагч баярцогт даргаасаа хэзээ салах вэ ?С.Зориг агсаныг хэн захиалж алуулсан бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?????
Хэзээ эвлэж дуусах вэ ардчилсан намынхан
Ардчилсан намын шинэ гишүүдийн тал нь амьгүй албатууд байгаа юм ! Чичиковоос сайн асуу !
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
Монголын зовлон бол 1990 оноос хойш МЕРИТ ЗАРЧИМ алдагдсан явдал юм. Жишээлбэл, Жишээлбэл, хэзээ ч биеийн хүчний ажил хийж үзээгүй Хүрэлсүх ерөнхийлөгч болсон, хэзээч биеийн хүчний ажил хийж үзээгүй Учрал УИХ-ын дарга болсон, хэзээ ч биеийн хүчний ажил хийж үзээгүй Занданшатар ерөнхий сайд болсон, хэзээ ч биеийн хүчний ажил хийж үзээгүй хүмүүс УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн болсон явдал юм. Биеийн хүчний ажил хийж үзээгүй хүмүүс хариуцлаггүй, ёс суртахуунгүй, хоосон худал чалчигчид, хулгайч, луйварчид, алуурчид, хууран мэхлэгчид болдогийг дэлхийн нэрт сэтгэл зүйчид, гүн ухаантнууд, агуу суут ухаантанууд, нобелийн шагналтнууд баталсан байдаг. Монгол бол хоосон худал чалчигдын орон.