sonin.mn

2026 оны 3-р сарын 12-нд Хятадын хоёр чуулган, тухайлбал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн чуулганаар Засгийн газрын ажлын тайлан, 15 дахь таван жилийн төлөвлөгөөний шийдвэр, Экологи, байгаль орчны тухай хууль, Үндэстний эв нэгдэл, дэвшлийг дэмжих тухай хууль, Үндэсний хөгжлийн төлөвлөлтийн тухай хууль зэрэг хэд хэдэн хэлэлцэх асуудлыг амжилттай шийдвэрлэж, 15 дахь таван жилийн төлөвлөгөөний чухал эхлэлийг тавьсан юм.




Чуулганы өмнө ба болсны дараа Бразилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятад улс урт хугацааны төлөвлөлтийг ажил хэрэгчээр боловсруулж, дэлхий нийтэд лавлагаа болгон ашиглаж болох хөгжлийн загварыг бий болгосон гэж онцлон тэмдэглэжээ. 


Дэлхийн улс орнуудын хувьд Таван жилийн төлөвлөгөө нь Хятадад л байдаг шинэ зүйл биш, гэхдээ Хятад улс л үүнийг хамгийн удаан хугацаанд баримталж, хамгийн чухал үр дүнд хүргэсэн юм. 1953 оноос 2026 он хүртэл, анхны таван жилийн төлөвлөгөөнөөс арван тав дахь төлөвлөгөө хүртэл, "ядуурал хоцрогдол"-д байснаас эдийн засгийн хурдацтай хөгжил, урт хугацааны нийгмийн тогтвортой байдлын гайхамшгийг бүтээх хүртэл социалист шинэчлэлийг үндсэндээ хэрэгжүүлэх илүү бат бөх суурь тавигдсан юм.




Оросын Шинжлэх Ухааны Академийн Хятад ба Орчин үеийн Азийн хүрээлэнгийн захирал Кирил Бабаев Хятадын таван жилийн төлөвлөгөө нь зөвхөн урт хугацааны үндэсний хөгжлийн төлөвлөгөө төдийгүй бүхэл бүтэн нийгмийн эрч хүчний эх үүсвэр болж байна гэжээ. Зарим эрдэмтэд Хятадын урт хугацааны турших үзэл баримтлал нь тасралтгүй байдал, дасан зохицох чадвараараа онцлог бөгөөд барууны орнуудтай эрс өөр байна гэжээ. 


14 дэх таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан 20 томоохон үзүүлэлт, 17 томоохон стратегийн зорилт, 102 томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн бол ийм хүчтэй хэрэгжилт нь хаанаас ирсэн вэ? АНУ-Хятадын хамтын ажиллагааны сангийн гүйцэтгэх дарга Жон Миллер-Вайтын хэлснээр, Хятад улс дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг хууль эрх зүйн түвшинд гаргасан нь засаглалын үр нөлөөг илүү сайн ашиглах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг цаашид баталгаажуулахад тустай юм.

Дараагийн таван жилийн хугацаанд Хятад улс ДНБ-ий өсөлтийн зорилтыг "боломжийн хэмжээнд байлгах, жил бүрийн зорилтыг байдлыг харгалзан санал болгох, 2035 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 2020 оноос хоёр дахин нэмэгдүүлэх, дунд зэргийн хөгжилтэй орнуудын түвшинд хүрэх бат бөх суурийг тавих" зэрэг тоон зорилт нь өндөр чанартай хөгжилд чиглэсэн тодорхой чиг хандлагыг тусгасан болно.Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх нь өндөр чанартай хөгжлийг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоёр чуулганы үеэр дарга Ши Жиньпин энэ тухай онцолж хэлсэн байна. Энэ жилийн засгийн газрын ажлын тайланд "шинэчлэл", "инноваци" гэсэн үгс 75 удаа гарсан бол нийт судалгаа, хөгжлийн зардал жилд дунджаар 7%-иас дээш өсөж, дижитал эдийн засгийн гол салбаруудын нэмүү өртөг нь ДНБ-ий 12.5%-ийг эзлэв...




Хоёр чуулганаар Экологи, Байгаль орчны тухай хуулийг баталсан нь гаднынхны анхаарлын төвд орсон байна. Хууль дээдлэх замаар хүн төрөлхтөн ба байгалийн хоорондын эв найртай зэрэгцэн оршихыг дэмжих нь Хятадын өндөр чанартай хөгжлийн "ногоон" талыг улам өтгөрүүлжээ. Дараагийн таван жилд ДНБ-ий нэгжид ногдох нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал нийтдээ 17%-иар бууруулна.


Энэ оны эхний хоёр сарын байдлаар, Хятадын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт дүн нь 7.73 их наяд юань буюу өмнөх оны мөн үеэс 18.3% -иар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд экспорт 4.62 их наяд юаньд хүрч, 19.2% -иар өссөн бол импорт 3.11 их наяд юань буюу 17.1% -иар өсжээ. "15 дахь таван жилийн төлөвлөгөө"-нд "импорт, экспортын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, бараа, үйлчилгээнд тэгш ач холбогдол өгөх", "бүх улс оронтой боломжуудыг хуваалцах, нийтлэг хөгжлийг хангах" зорилтуудыг тусгасан бөгөөд эдгээр нь улам бүр бодит болж байна.

Энэ жил Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөөний эхлэл бөгөөд АПЕК-ийн "Хятадын жил" юм. Зохион байгуулагч орны хувьд Хятад улс Ази, Номхон далайн цогц нэгдлийг байгуулах зорилгыг үйл ажиллагаа, зураг төслөөс бодит байдал болгон хувиргахыг зорьж байна.


Г.Бямба