Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Францын Прованс-Альп-Кот д'Азур бүсийн Олон улсын сургуулийн хятад хэлний ангийн багш сурагчдад хариу захидал бичиж, тэдэнд болон тус сургуулийн бүх багш сурагчдад сайн сайхны мэндчилгээ дэвшүүллээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад хэл сурах нь хүмүүс эртний болон орчин үеийн Хятад улсыг ойлгоход тус болохоос гадна Хятад Франц хоёр орны нэн сайхан ирээдүйд гүүр тавихад тустай гэжээ.
Энэ жил бол Хятад улсын билгийн тооллын морин жил билээ. Морь нь тэсвэр тэвчээр, зориг дэвшлийг бэлгэддэг. Манлайлан урагшилж, Хятад Франц, Хятад Европ хоорондын нөхөрлөл хамтын ажиллагааны тулгуур болохыг сурагч олонд найдаж байгаагаа Ши Жиньпин онцолжээ.
Өмнө нь Францын Прованс-Альп-Кот д'Азур бүсийн Олон улсын сургуулийн хятад хэлний ангийн багш сурагчдын төлөөлөл нар Ши Жиньпин даргад захидал илгээж, хятад хэл сурч байгаа байдал, Хятадын соёлыг сонирхож буй тухайгаа хуваалцаж, Хятад Францын залуучуудын хоорондын солилцоог эрчимжүүлж, хоёр орны уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн юм.
Мягмар - 03 сарын 17,
2026
Сэтгэгдэл0