CGTN нь Хятадын Ардын Их Сургууль болон Шинэ Эриний Олон Улсын Харилцаа Холбооны Судалгааны Хүрээлэнтэй хамтран дэлхийн 41 орны 12302 интернет ашиглагчийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад, судалгаанд хамрагдсан хүмүүс Хятад улсын дэвшүүлсэн Даян дэлхийн Соёл иргэншлийн Санаачилгыг эерэгээр үнэлж, уг санаачилгад дурдсан соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэх, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дэмжих зэрэг гол үзэл ойлголтууд нь өнөөгийн олон улсын нөхцөл байдалд бүр ч илүү бодит ач холбогдолтой гэж ерөнхийдөө үзэж байна.
Санал асуулгад оролцогсдын 90.8% нь соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн дагаж мөрдөх ёстой үндсэн зарчим гэж үзэж байгаа бол 77.2% нь соёл иргэншлийн хооронд давуу эсвэл дутуу чанар гэж байхгүй хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. 87.7% нь бүх соёл иргэншилд тэгш эрхтэйгээр харьцах ёстой гэж үзсэн бөгөөд Африк болон Өмнөд Америкийн орнуудын хариулагчид соёл иргэншлийн тэгш байдлын талаар илүү санал нийлж буйгаа илэрхийлсэн бөгөөд ийм бодолтой нь хариулагчдын 93.1%, 90.3%-г эзэлжээ.
Хариулагчдын 91.8% нь өөр өөр соёл иргэншлийн хооронд мөргөлдөөн биш харин хамтран ажиллаж хамт хожиход гол анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байна. 87.7% нь энх тайван, хөгжил нь өнөөгийн дэлхийн сэдэв хэвээр байгааг хэлсэн байна. 81% нь бүх улс орнуудыг үзэл суртлын өрөөсгөл үзлийг хойш тавьж, соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэхийг уриалсан. Мөн 88.1% нь аль ч улс өөрийн үнэт зүйлсийг бусад улс оронд албадан тулгах ёсгүй гэж үзсэн байв.
Судалгаанд оролцогчдын 87.4% нь соёл иргэншил хоорондын харилцан яриа нь олон улсын мөргөлдөөнийг үр дүнтэй бууруулж, дэлхийн энх тайвныг бэхжүүлж чадна гэж үзсэн бөгөөд Африкийнхаас 93.5%, Өмнөд Америкийнхаас 91.6% нь ийм саналаа илэрхийлсэн байна. Судалгаанд оролцогчдын 89.5% нь соёл иргэншлийн хоорондын солилцоо нь олон улсын хамтын ажиллагаанд чухал үндэс суурь болдог гэж үзсэн бол 89.8% нь өөр өөр соёл иргэншлийн хоорондын солилцоо, харилцан үйлчлэл нь хүн төрөлхтний хамтын хөгжил дэвшлийг дэмжиж чадна гэж үзсэн байна. Үүнээс 18-24 насны болон 25-34 насны оролцогчдын дунд санал нэгтэй нь тус тус 91.8%, 91.6% -д хүрчээ.
Энэхүү судалгааг түүвэр мэдээллийн санг ашиглан онлайнаар явуулсан. Түүвэр нь улс орнуудын хүн амын тооллогын нас, хүйсийн тархалттай тохирч байгаа бөгөөд томоохон хөгжингүй орнууд болон төлөөллийн чанартай "Дэлхийн Өмнөд" -ийн орнуудыг хамарсан юм.
Г.Бямба
Мягмар - 03 сарын 17,
2026
Сэтгэгдэл0