Хятадын Төв Радио Телевизийн зохион байгуулсан "Хятадын хавар: Хятадын хөгжил, дэлхийн боломж" олон улсын хэлэлцүүлгийн АНУ дахь тусгай арга хэмжээ орон нутгийн цагаар гуравдугаар сарын 13-ны өдөр Нью-Йорк хотод боллоо.
ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн, БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Ше Фэн, АНУ-Хятадын Бизнесийн Зөвлөлийн ерөнхийлөгч Сийн Стейн, Колумбын Их Сургуулийн профессор Жеффри Сакс нар видео илтгэл тавив. БНХАУ-аас Нью-Йоркт суугаа Ерөнхий консул Чэнь Ли, Кун сангийн дарга Роберт Кун нар арга хэмжээнд оролцон, үг хэлэв. Хятад, АНУ-ын бизнес, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн салбарын 100 орчим зочин төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцов.
Энэ нь "Хятадын хавар: Хятадын хөгжил, дэлхийн боломж" олон улсын хэлэлцүүлгийн цуврал арга хэмжээний эхлэл болж байгаа юм.
Шэнь Хайшюн хэлэхдээ, ХТРТ нь 85 төрлийн хэл, 192 гадаадын вебсайт, СGTN-ний хэвлэл мэдээллийн платформ зэрэгт түшиглэн, дэлхийн найз нөхдүүдтэй Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн ололт амжилтыг хуваалцахад бэлэн байна гэжээ.
Даваа - 03 сарын 16,
2026
Сэтгэгдэл0