3-р сарын 16-ны 10 цагт Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2026 оны 1–2-р сарын үндэсний эдийн засгийн үйл ажиллагааны байдлыг танилцууллаа.
Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, 1–2-р сард Хятад улсын үндэсний хэмжээнд хэрэглээний үнийн индекс (CPI) өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар өссөн байна. Үүнээс 1-р сард 0.2 хувь, 2-р сард 1.3 хувиар тус тус өсжээ.
Ангиллаар авч үзвэл, хүнс, тамхи, архи болон гадуур хооллох үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар, хувцасны үнэ 1.9 хувиар, өрхийн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2.7 хувиар, боловсрол, соёл, зугаа цэнгэлийн үйлчилгээний үнэ 1.0 хувиар, эрүүл мэндийн үйлчилгээний үнэ 1.8 хувиар, бусад бараа, үйлчилгээний үнэ 14.3 хувиар тус тус өссөн байна. Харин орон сууцны үнэ 0.1 хувиар, тээвэр, холбооны үнэ 2.1 хувиар буурчээ.
Хүнс, тамхи, архи болон гадуур хооллох үйлчилгээний ангилалд гахайн махны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, үр тарианы үнэ 0.2 хувиар буурсан бол шинэ жимсний үнэ 4.5 хувиар, шинэ хүнсний ногооны үнэ 8.8 хувиар өссөн байна. Хүнс болон эрчим хүчний үнийг хассан суурь хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн гэж мэдээлжээ.
Лхагва - 03 сарын 18,
2026
Сэтгэгдэл0