sonin.mn

Сүүлийн үед Хятадад “засаглалын ажлын үр дүнгийн талаарх зөв үзэл ойлголт” нь олны анхаарлыг татах үг болсон байна. Хүмүүст “зөв” гэж үнэлэгдэх албан тушаалтны ажлын үр дүнгийн шалгуур юу вэ, барууны орнуудтай юугаараа ялгаатай вэ гэдгийг хэлэлцэх болжээ.






Хятадад засаглалын ажлын үр дүн гэдэг нь бичиг цаасан дээрх тайлангаар гаргасан тоо биш, харин ард иргэдийн амьдралд гарч буй бодит өөрчлөлтийг хэлж байна. Бохирдсон гол мөрнийг дахин тунгалаг болох, цөлд ногоон бүрд бий болгох, ядуу тосгоны амьдрал өдрөөс өдөрт сайжрах зэргийг жинхэнэ үр дүнд хүрсэн гэж үздэг. Мөн ч ХКН-ын ард иргэдээ дайчлан томоохон зорилго, төлөвлөгөөг бодит ажил болгох нууцыг тайлах түлхүүр болж байгаа юм.


Засаглалын ажлын амжилт гэдэг нь зөвхөн тайлан дээрх тоо биш, харин ард иргэдийн нүүрэн дээрх инээмсэглэл






Хятадад засаглалын ажлын үр дүнг үнэлэх “шүүгч” нь ард иргэд юм. Амжилт гарсан эсэхийг албан тушаалтнууд хэлээд болох биш, харин иргэдийн амьжиргаа үнэхээр дээшилсэн эсэхээс шалтгаална.


Жишээлж хэлэхэд, Хятадын Хөх мөрний дээд урсгалын Миньжян голын эрэг дагуу амьдардаг хүмүүс одоо хоол ундаа идсэний дараа тав тухтай явган замаар алхах болсон бөгөөд голыг дагасан аялал жуулчлалаас орлого олдог болжээ. Мөн Хөвчийн малчид салхи, шуурганаас зугтах шаардлагагүй болж, элсжилтийг бууруулах бут,эмийн ургамал тарьж амьжиргаагаа сайжруулж байна. Ядуурлаас гарч чадсан тосгоны иргэд шороон байшинд амьдардаг байснаа гэр буудал ажиллуулж, өөрийн өдөр тутмын хоол хүнсэндээ санаа болж байснаас гэр буудалд нь жуулчид олширсонд ачаалал ихсэж байгаа гэж завгүй ажиллах болжээ.




Эдгээр бодит өөрчлөлтүүд нь засаглалын ажлын үр дүнг үнэлэх хамгийн чухал шалгуур болж байна.