sonin.mn

2 дугаар сарын 21-нд буюу өчигдөр БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийлгэжээ.


Энэ үеэрээ тэрээр "Ройтерс" агентлагийн сурвалжлагчийн “Украины асуудлыг G20-ын Гадаад харилцааны сайд нарын хурлын хөтөлбөрт оруулахыг ОХУ эсэргүүцсэн байна, Хятадын тал үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?” гэсэн асуултанд: " G20 бол олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум, харин геополитик болон аюулгүй байдлын асуудал шийдвэрлэх индэр биш. Энэ удаагийн Гадаад харилцааны сайд нарын хурал талууд эв нэгтэй хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд түлхэц болж, дэлхийн эдийн засгийн өсөлт, дэлхийн хөгжлийг ахиулахад эерэг хувь нэмэр оруулахыг бид хүсэж байна" гэж хариулсан байна.


Г.Бямба