Ойрхи Дорнодын асуудлаарх Хятадын Засгийн газрын тусгай элч Жай Жүнь 3-р сарын 23-нд Бээжин хотноо хэвлэлийн бага хурал хийж, Ойрхи Дорнодын сүүлийн үеийн нөхцөл байдал, зуучлалын айлчлалынхаа талаар мэдээлэл хийлээ.
Жай Жүнь энэ үеэр хэлэхдээ, "Сүүлийн үед дайсагнасан байдал нэмэгдэж байгаа нөхцөл байдал, түүний дотор бүс нутгийн улс орнуудын мөргөлдөөний талаарх янз бүрийн үзэл бодол нь надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж байна.
Бүс нутгийн улс орнууд мөргөлдөөнд өртөхөөс маш их санаа зовж, энгийн иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах ёстойг онцолж байна. Ормузын хоолойг хаахыг санал нэгтэйгээр эсэргүүцэж, Иран бол "хөдлөшгүй хөрш" гэсэн бодолтой талууд санал нэг байгаа бөгөөд Ираны өмнө нь дурдаж байсан хэлэлцээгээр дамжуулан санал зөрөлдөөнийг шийдвэрлэх хүсэлтэй байгааг талууд дэмжиж байна.
Одоогийн дайсагнасан ажиллагаа гурав дахь долоо хоногтоо орж, 21,000 гаруй хүн амиа алдаад байна. Хятадын ард түмэн энх тайван юу юунаас ч чухал гэдэгт итгэдэг. Хариуцлагатай томоохон гүрний хувьд Хятад улс холбогдох талуудтай нягт харилцаа холбоогоо хадгалж, хурцадмал байдлыг намжааж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд цуцалтгүй хүчин чармайлт гаргах болно гэжээ.
Г.Бямба
Мягмар - 03 сарын 24,
2026
Сэтгэгдэл0