Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан.
Тус Зөвлөлийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Үндэсний статистикийн хорооны дарга нар (зөвшилцсөнөөр) гишүүнээр ажиллаж байна.
Зөвлөлийн хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо. Ойрх дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байна. Коронавируст халдварын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэх арга хэмжээ авч ажилласан шиг онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж хэлэлцүүлэхийг Зөвлөлийн дарга Ж.Энхбаярт даалгав.

Хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр, бордооны нөөцийг бэлтгэж тасалдал үүсгэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангахад анхаарч ажиллахыг салбарын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн эмийн нөөцийг зохих түвшинд бүрдүүлэх, худалдан авах, нийлүүлэлтэд анхаарах ёстой гэлээ. Учирч болзошгүй эрсдэлд бэлэн байдлыг хангаж, цэгцтэй, зохион байгуулалтын харилцан уялдаатай ажиллахыг анхаарууллаа.
Тус хуралд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ойрх дорнодын мөргөлдөөн Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, дайны нөхцөл байдал, цар хүрээ, инфляцын эрсдэл, стратегийн салбаруудын бэлэн байдал, үндэсний сөрөн тэсвэрлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралт үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэхтэй хуулийн төсөл боловсруулж УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тус Зөвлөл үзэж байна.

Даваа - 06 сарын 29,
2026

Сэтгэгдэл6
орсын холбооны улс үнээ нэмэх тухай яриагүй байхад монголчууд яагаад зарим коипани 1000 төгрөгөөр нэмлээ гж орсоос түрүүлж хүсээд байгаа нь ямар учиртай юм бз
Зандангахай нэмэгдлийн зөрүүг идэх болно.Чи ямар тэнэг мал вэ?
Хулгайч дээрэмчид авлигалчид,алуурчид, урвагчид,гадаадын тагнуулуудын үүр болсон МАН-ыг хүчээр тарааж Хүрэлсүх Занданшатар,Учрал нарыг Сүхбаатарын талбай дээр гэр бүлийн хамтаар толгойг нь цавчиж цаазалцгаая.
Хувийн кампаниуд ашгаа бодоод нэмдэг юмаа Засаг шуурхай анхаарч байгаа нь зөв Оросоос авдаг тулдаа гайгүй байна ядэлхий даяар сандарч байна
Оюун-Эрдэнэ: Оффтэйк гэрээний 110 сая ам.долларыг Тавантолгой төмөр замаас "Бодь Интернэйшнл"-ийн данс руу шилжүүлсэн ч оройд нь бэлнээр аваад, 📌Хүүхдийн парк, 📌Олон нийтийн САУН, зочид буудлууд, 📌Төрийн тусгай хамгаалалттай обьектуудад, 📌Гэрээ байгуулахад оролцсон улстөрчдөд хувааж тараасан‼️ Үүнийг ТУЗ-ийн дарга н.Мэргэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. 💢Б.Энхбаяр "Бодь Интернэйшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалангаас 2 хүний хамт очоод 500 мянган ам.долларыг 1 удаа, 800 мянган ам.долларыг 1 удаа буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан асуудлыг гэрчүүд надад баримттайгаар хэлсэн‼️ 💢Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга болсныхоо дараа “Бодь”-той холбоотой гэрээнүүдийг устгах, өөрийнхөө намтраас “Бодь”-той холбоотой хэсгийг хасах ажлыг хийж эхэлсэн‼️ “Бодь Интернэйшнл Групп”-ээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан‼️Дэд сайд болоод 2019-2021 оны замын цагдаа дээр байгаа камерын бичлэгийг устгах оролдлогыг хийж байна‼️‼️
💢Б.Энхбаяр цагдаа нарын цалингийн үлдэгдэл 5 тэрбум төгрөгийг уяач Б.Нямжавт шилжүүлсэн 💢110 сая ам.доллараас Аюурсайхан 1 сая доллар авсан. Т.Аюурсайхныг нотлох баримтын хамт АТГ-д өгч байгаа‼️