БЕЙРУТ, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /Reuters/. АНУ, Ираны хооронд байгуулсан хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Ираны талыг баримтлагч “Хезболла” бүлэглэл довтолгоогоо түр зогсоогоод байсан хэдий ч өчигдөр Израилын тал Ливанд хүчтэй цохилт өгсний улмаас 250 гаруй хүн амиа алджээ.
Лхагва гаргийн үдээс хойш нийслэл Бейрут хотод дараалсан таван удаа хүчтэй дэлбэрэлт болжээ. Израилын арми мэдэгдэхдээ, дайн эхэлснээс хойших хамгийн өргөн цар хүрээтэй, зохион байгуулалттай цохилт гэсэн байна.
Уг мэдэгдэлд дурдсанаар, ердөө 10 минутын дотор Бейрут, Бекаагийн хөндий болон Ливаны өмнөд хэсэгт байрлах "Хезболла"-гийн удирдлагын төв, цэргийн байгууламж зэрэг 100 гаруй байд цохилт өгчээ.
Ливаны Иргэний хамгаалалтын албанаас мэдээлснээр, 254 хүн амиа алдаж, 1100 гаруй хүн шархаджээ. Үүнээс хамгийн олон буюу 91 хүн нийслэл Бейрут хотод амиа алдсан байна.
АНУ, Израил хамтран Иранд цохилт өгснөөс хоёр хоногийн дараа буюу гуравдугаар сарын 2-нд "Хезболла" бүлэглэл Техраныг дэмжиж Израил руу пуужин харваж, мөргөлдөөн хурцадсанаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол боллоо.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху лхагва гаргийн орой телевизээр үг хэлэхдээ, Ливан улс Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээрт хамаарахгүй бөгөөд Израилын арми цаашид ч "Хезболла"-д хүчтэй цохилт өгнө гэж мэдэгджээ.
Түүнчлэн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливитт нар Ливан улс гал зогсоох хэлэлцээрт багтаагүй гэж мэдэгдсэн байна.
Үүний хариуд "Хезболла" бүлэглэл мэдэгдэл гаргаж, Израилын үйлдлийг "зэрлэг түрэмгийлэл" хэмээн эрс буруушаагаад, хариу арга хэмжээ авах бүрэн эрхтэйгээ онцолжээ.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Тюрк Ливанд өгсөн цохилтыг эрс буруушаагаад "Өнөөдөр Ливанд болсон аллага, сүйрлийн цар хүрээ үнэхээр аймшигтай байлаа. Ирантай гал зогсоох хэлэлцээр байгуулснаас хойш хэдхэн цагийн дараа ийм хядлага үйлдсэн гэдэгт итгэхэд бэрх байна" хэмээн мэдэгдлээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 04 сарын 09,
2026
Сэтгэгдэл1
Азийн дайсан Оросуудын долоодог Еврейчүүдийн шашин бусад үндэстнүүдийг хүн биш (Гой)гэж сургадаг. Алж болно.Нүгэл биш.