Хятадын Олон Улсын Радио мэдээлэхдээ: "Японы дотоодын болон гадаадын хүчтэй эсэргүүцлийг үл ойшоон Японы “дахин цэрэгжилт” нь бас нэг аюултай алхам хийж байна.
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сүүлийн үед мэдээлснээр, Японы засгийн газар Японы зэвсгийн экспортын зохицуулалтаа зөөлрүүлэх төлөвлөгөө боловсруулж, энэхүү саналын ерөнхий агуулгыг аль хэдийн тодорхой боловсруулсан бөгөөд энэ сард багтаан "Батлан хамгаалах тоног төхөөрөмжийг шилжүүлэх гурван зарчим" болон тэдгээрийн үйл ажиллагааны удирдамжийг шинэчлэхээр төлөвлөж байна. Энэ нь Японы зэвсгийн экспортын хоригийг бүхэлд нь цуцлах, ”Энх тайвны үндсэн хууль”-ийг тойрч гарахад чиглэсэн шинэ алхам юм. Дэлхий дахины нөхцөл байдлын гүн гүнзгий өөрчлөлтийн дунд Японы "шинэ милитаризм" дахин соёогоо цухуйлгаж, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд бодит аюул занал учруулж байгаа тул хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр сонор сэрэмжийг төрүүлж байна.
Дэлхийн 2-р дайны үеийн ил цэргийн түрэмгийлэлтэй харьцуулахад Японы "шинэ маягийн милитаризм" нь “бүх нийтээр өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлэх", "үндэсний хэвийн байдлыг эрэлхийлэх" зэрэг нэрийн дор эдийн засаг, улс төр, соёлын зэрэг олон салбарт тасралтгүй нэвтэрч байна. Гэхдээ мөн чанарын хувьд авч хэлбэл мөн адил армиа хүчирхэгжүүлэн зэвсэглэлээ өргөжүүлэх, цэргийн тэлэлт хийхийг зорьсоор байна. Зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтыг цуцалсан нь үүний гол илрэлүүдийн нэг юм.
“Каирын тунхаглал", “Потсдамын тунхаглал”, “Япон бууж өгөх тухай бичиг” зэрэг олон улсын хууль эрх зүйн хүчинтэй баримт бичгүүдийн дагуу, Япон улс зэвсэглэлээ бүрэн цуцлах шаардлагатай бөгөөд дахин зэвсэглэх боломжтой үйлдвэрүүдийг хадгалахыг хориглоно. Дэлхийн 2-р дайн дууссаны дараа, олон улсын хамтын нийгэмлэгийн хяналтан дор, Япон улсын дотоодын энх тайвны хүчний урагш ахиулалт дор Япон улс "Энх тайвны үндсэн хууль"-даа тулгуурласан аюулгүй байдлын тогтолцоог бий болгож, үүний хүрээнд зэвсгийн экспортын гурван зарчим нь Японы цэргийн тэлэлтийг хязгаарлах, бүс нутгийн энх тайвныг хамгаалах тогтолцооны гол зохицуулалт болсон юм. Үүний зэрэгцээ Японы засгийн газар хууль эрх зүйн болон бодлогын шинэ ахилт хийх гарцыг сүвэгчилсээр иржээ. 2014 онд Япон улс "Батлан хамгаалахын тоног төхөөрөмжийг шилжүүлэх гурван зарчим"-ыг баталж, дараа нь экспортын холбогдох хязгаарлалтыг зөөлрүүлэхийн тулд олон тооны нэмэлт өөрчлөлт оруулсан юм.
Зэрлэг санаа нь улам тэлсээр байгаа Японы баруун жигүүрийн хүчний хувьд энэ нь хангалтгүй хэвээр байна. Одоогийн бодлогын дагуу Япон улс батлан хамгаалахын техник хэрэгслийг бусад улс оронд экспортлох нь үндсэндээ авран туслах, ложистикийн зэрэг таван тодорхой ангилалд хязгаарлагддаг. 2025 оны 10-р сард Такаичи Санаэ засгийн эрхэнд гарсны дараа цэргийн хүчийг нэмэгдүүлж, тэлэх алхмыг түргэтгэсэн юм. Энэ оны 2-р сарын эхээр, Япон улс Төлөөлөгчдийн танхимын сонгууль явуулсан бөгөөд Либерал Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт "зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтыг сулруулах" амлалт багтсан байна.
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Такаичи Санаэгийн засаг захиргаанаас боловсруулсан сүүлийн үеийн саналд хэд хэдэн үндсэн арга хэмжээ багтжээ. Тухайлбал, одоогоор таван тусгай ангиллын батлан хамгаалах хэрэгслийн экспортыг зөвхөн байлдааны бус хэрэглээнд хязгаарласан хязгаарлалтыг цуцлах, эцсийн бүтээгдэхүүн, түүний дотор үхэлд хүргэх зэвсгийг экспортлохыг зарчмын хувьд зөвшөөрөх, "одоогоор зөрчил мөргөлдөөнтэй байгаа улс орнуудад экспортлох"-той холбоотой онцгой нөхцөлүүдийг тогтоож, ийм экспортын тодорхой хүрээг зөвшөөрөх зэрэг агуулга багтжээ. Хэрэв энэ санал хэрэгжвэл зэвсгийн экспортыг бүх талаар чөлөөлнө гэж Японы хэвлэл мэдээллийн шинжээчид үзэж байна. Үүнд Японы олон нийт сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Такаичи Санаэгийн засаг захиргаа зэвсгийн экспортод түлхэц өгч байгаа нь Японы эргэн тойрон дахь аюулгүй байдлын орчныг улам дордуулж болзошгүйг анхааруулж байна. Комэйто намын удирдагч асан Тэцуо Саито хэлэхдээ, үхэлд хүргэх зэвсгийг хэрвээ мөргөлдөөнтэй байгаа улс орнууд руу нийлүүлэх юм бол Япон "үхлийн худалдаачин" болно гэж хэлжээ.
Японы засгийн газрын мөрийн хөтөлбөрт дурдсанаар, зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтыг бүрмөсөн цуцлахыг шаардахаас гадна энэ онд "Аюулгүй байдлын гурван баримт бичиг"-ийг хянан засварлаж, "Цөмийн бус гурван зарчим"-д өөрчлөлт оруулж, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явцыг ахиулна гэжээ. Эдгээр баримтууд нь, Японы баруун жигүүрийн хүчнүүд дайны дараах энх тайванч үзлээсээ татгалзаж, "Энх тайвны үндсэн хууль"-ийг системтэйгээр нурааж байгааг харуулж байна. Ийм учраас Хятад улс хууль тогтоомжийн дагуу Японтой хийх давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспортын хяналтыг чангатгаж, Японы 20 аж ахуйн нэгжийг экспортын хяналтын жагсаалтад оруулж, Японы 20 аж ахуйн нэгжийг хяналтын жагсаалтад оруулсан явдлыг олон улсын хамтын нийгэмлэг улам бүр ойлгосон юм. Японы “дахин цэрэгжих” болон цөмийн зэвсэгтэй болох оролдлогыг хориглож, бүс нутаг болон дэлхийн энх тайвныг хамгаалах нь чухал бөгөөд шаардлагатай юм.
Милитаризм бол сүйрэлд хүргэдэг үхлийн зам гэдгийг түүх аль хэдийн нотолсон. Өнөөдрийг хүртэл Японы баруун жигүүрийн хүчин гэмшиж сургамж авахгүй бөгөөд харин “шинэ маягийн милитаризм"-ыг хэрэгжүүлэх нь өмнөх алдаагаа давтаж буйтай ялгаагүй юм. Японы засгийн газрын зүйл бүрийн санаархал оролдлогод хандан олон улсын хамтын нийгэмлэг өндөр сонор сэрэмжтэй байж, тууштай эсэргүүцэж, дэлхийн 2-р дайны ялалтын үр дүн болон дайны дараах олон улсын дэг журмыг хамтдаа хамгаалах ёстой. Японы тал хэрэв өөрийн санаагаар зөрүүдэлбэл илүү хурдан бөгөөд бүр илүү шившигтэйгээр ялагдах нь лавтай юм." гэжээ.
Бямба - 04 сарын 11,
2026
Сэтгэгдэл0