Хятадын олон улсын 6 дахь удаагийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг дөрөвдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд Хайнань мужид зохиогдоно. Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь Хятадын “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жилийн анхны үзэсгэлэн бөгөөд Хайнаний чөлөөт худалдааны боомт бүх арлын хэмжээнд гаалийн хяналтын тусгай бодлого хэрэгжүүлсний дараах анхны яармаг болж байгаагаараа онцлог юм.
2021 оноос хойш 5 удаа амжилттай зохион байгуулагдсан уг үзэсгэлэн яармаг нь хэрэглээг дэмжих, өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх, Хайнаний чөлөөт худалдааны боомтыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Энэ жил “Нээлттэй байдал дэлхийн хэрэглээг хөтөлж, инноваци сайхан амьдралыг бүтээнэ” сэдвийн дор олон шинэ онцлог, ахиц дэвшилтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байгаа юм.
Энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь олон улсын оролцоогоор илүү байж, олон улсын үзэсгэлэнгийн эзлэх хувь 20 нэгжээр өссөнөөс гадна Канад анх удаа гол зочин орноор оролцон, 40 гаруй компани зорин ирж оролцож байгаа юм.
Энэ удаагийн экспо нь төрөлжсөн, баялаг агуулгатай арга хэмжээнүүд зохион байгуулахаар дамжуулан нийлүүлэлт,эрэлтийн холболтыг дэмжиж, Хайнань чөлөөт худалдааны боомтын бодлогыг олон улсад танилцуулж, дэлхийн компаниудад Хятадад хөрөнгө оруулж, зах зээлд гүнзгий нэвтрэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Лхагва - 04 сарын 15,
2026
Сэтгэгдэл0