Дөрөвдүгээр сарын 14-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь энэ үеэр "Америкийн зүгээс Ираны боомтууд руу орж, гарч буй хөлөг онгоцнуудыг хаах гэж байгаа тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа: "Холбогдох талууд түр хугацааны гал зогсоох зохицуулалтад хэдийн хүрсэн нөхцөл байдал дор АНУ цэргээ нэмж байршуулж, чиглэсэн хориг арга хэмжээ авч байгаа нь зөрчлийг улам хурцатгаж, нөхцөл байдлын хурцадмал байдлыг нэмэгдүүлэхээс гадна эмзэг байгаа гал зогсоох байдлыг алдагдуулж, цаашлаад хоолойн тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм. Энэ нь аюултай бөгөөд хариуцлагагүй үйлдэл болно. Иймд холбогдох талуудад гал зогсоох тохиролцоог чанд мөрдөж, энхийн хэлэлцээрийн үндсэн чиглэлд анхаарлаа хандуулж, бодит үйлдлээр бүс нутгийн нөхцөл байдлыг намжаахыг хүсэж байна" гэжээ.
Г.Бямба
Лхагва - 04 сарын 15,
2026
Сэтгэгдэл0