ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /NHK/. Японы эрх баригчид Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны (АСЕАН) гишүүн орнуудад газрын тос худалдан авахад нь туслах зорилгоор 10 тэрбум ам.доллар олгохоор шийдвэрлэжээ. Эдгээр улсаас Япон руу эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор уг шийдвэрийг гаргасан байна.
Энэхүү шийдвэрийн талаар Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Азийн тэг ялгаруулалттай нийгэмлэгийн (AZEC) орнуудын цахим дээд хэмжээний уулзалтын үеэр албан ёсоор зарлах аж.
10 тэрбум ам.долларын санхүүжилтийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкаар (JBIC) дамжуулан олгоно. Японы хувьд энэ нь эрүүл мэндийн салбарынхаа аюулгүй байдлыг хангах алхам бөгөөд Азийн орнууд дахь үйлдвэрлэлийн баазыг дэмжсэнээр диализийн эмчилгээнд шаардлагатай хуванцар эдлэл, эмнэлгийн бээлий зэрэг чухал хэрэгслийн тогтвортой нийлүүлэлтийг хадгалж үлдэхийг зорьж байгаа ажээ.
Японы эрх баригчид мөн "газрын тос нөөцлөн хадгалах систем" байгуулсан туршлагаасаа бүс нутгийн орнуудтай хуваалцах ажээ. Ираны эргэн тойронд хямрал үүсэж эхлэх үед тус улсын газрын тосны стратегийн нөөц 254 хоногийн хэрэглээгээ бүрэн хангах хэмжээнд байжээ.
Нийлүүлэлтийн эх үүсвэрээ олон төрөл болгосон болон энэхүү стратегийн нөөцийнхөө хүчээр энэ оныг дуустал газрын тосны хомсдолд орохгүй гэдгийг тус улсын эрх баригчид мэдэгдэж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Лхагва - 04 сарын 15,
2026
Сэтгэгдэл0