sonin.mn

Хаврын улиралд Өвөр Монголын Баяннуур хотын наранцэцэг боловсруулах үйлдвэрүүд захиалгын дагуу бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.




Наранцэцгийн тариалалт, боловсруулалтын үндэсний томоохон төв болох Баяннуур хот нь байгалийн нөөц бололцоо, ялангуяа Хойд өргөргийн 40-42°-ийн хоорондох "хөдөө аж ахуйн тариалалтын алтан бүс"-д байрлах байршлаа ашиглан наранцэцгийн салбарынхаа чанарыг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэн, улмаар тариаланчдын орлогыг нэмэгдүүлж байна.



Одоогийн байдлаар Баяннуур хот нь 300 мянган га гаруй наранцэцгийн тариалалтын талбайтай бөгөөд энэ нь Өвөр Монголын нийт наранцэцгийн талбайн 55.3, Хятадын нийт талбайн 40 орчим хувийг эзэлж байна. Тус хот тариалалт, үйлдвэрлэлээс эхлээд гүн боловсруулалт, зах зээлийн борлуулалт, олон улсын худалдаа, брэнд бүртгэх хүртэл бүх хүрээг хамарсан цогц үйлдвэрлэлийн сүлжээг амжилттай ажиллуулж байна. 2025 оны байдлаар энэхүү үйлдвэрлэлийн сүлжээний нийт бүтээгдэхүүний хэмжээ 20 тэрбум юанийг давжээ.



Баяннуур хотод одоогоор наранцэцэг боловсруулах 120 үйлдвэр байдаг бөгөөд эдгээр нь голчлон наранцэцгийн үр, хуурсан самар, пектин болон холбогдох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилийн борлуулалтын орлого нь ойролцоогоор 8.5 тэрбум юань юм. 2025 онд тус хотын наранцэцгийн үрийн экспорт 454 мянган тонн буюу 5.2 тэрбум юаньд хүрсэн нь тус хотын нийт хөдөө аж ахуйн экспортын үнийн дүнгийн 60.5%-ийг эзэлж байна. Үүгээр барахгүй наранцэцгийн үйлдвэрлэл нь бүс нутгийн хөдөө аж ахуйн экспортын тэргүүлэгч хүч болгож, бүтээгдэхүүнийг Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази, Европ, Америкийн зэрэг дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутагт нийлүүлж байна.