ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинд захидал илгээж, Иранд зэвсэг нийлүүлэхгүй байхыг хүсэхэд Ши Жиньпин хариуд нь Хятад улс Техранд зэвсэг нийлүүлдэггүй гэж мэдэгджээ. Энэ талаар Д.Трамп "Fox Business Network" сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Уг ярилцлага лхагва гарагт цацагджээ.
“Би түүнд зэвсэг нийлүүлэхгүй байхыг хүссэн захидал илгээсэн, харин тэр хариу захидал ирүүлэхдээ Иранд зэвсэг нийлүүлэхгүй байгаа гэдгээ мэдэгдсэн” гэж Д.Трамп тус сувгийн "Mornings with Maria" нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ.
Тэрбээр мөн Ираны дайн болон Венесуэл дэх өөрчлөлтүүдээс үүдэн дэлхийн газрын тосны зах зээл хэлбэлзэж байгаа нь ирэх сард БНХАУ-ын даргатай хийхээр төлөвлөсөн уулзалтад нь нөлөөлөхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. "Би үүнийг тэдний төлөө, дэлхий нийтийн төлөө хийж байна" гэж тэрбээр хэлсэн байна.
Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус Ормузын хоолойг хааснаа зарласнаас хойш 45 хоног өнгөрөөд байна. Газрын тос, шингэрүүлсэн хийн 20 орчим хувь нь дамжин өнгөрдөг уг замын аюулгүй байдал тодорхойгүй хэвээр байна.
Д.Трамп мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгдэхдээ, Техрантай ямар нэгэн шийдэлд хүрэлгүй өндөрлөсөн хэлэлцээ энэ долоо хоногт үргэлжилж магадгүй гэдгийг мэдэгджээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 04 сарын 18,
2026
Сэтгэгдэл2
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.
Америк Орос хоёр найрамдах вий гэхээс шээс нь гоожиж байгаа өмхий хужаагийн эрлийз монголоос зайл.