4-р сарын 15-ны үдээс өмнө ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Вьетнамын Коммунист Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга То Ламтай хэлэлцээ хийв.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Хятад Улс нь Вьетнамыг хөршүүдийн дипломат харилцааныхаа тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн бөгөөд Вьетнамтай эв санаагаа нэгтгэн, хамтран ажиллаж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад илүү их хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Намын удирдлага бол социализмын хамгийн чухал шинж чанар, хамгийн том давуу тал юм. Хоёр тал тус тусын замнал, тогтолцоондоо итгэлтэй байж, чиглэлээсээ хазайхгүйгээр шинэчлэл хийх, үндсэн мөн чанараа өөрчлөхгүйгээр өөрчлөлт хийх зарчмыг баримтлах ёстой.Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, орчин үеийн замналаар хамтран урагшилж, энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа болон хамт хожихыг баримтлах ёстой. Хятад улс бүс нутгийн орнуудтай зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Хятад-АСЕАН-ы хувь заяаны улам нягт цогц нэгдлийг байгуулахыг дэмжин ажиллахад бэлэн байна" гэжээ.
То Лам хэлэхдээ, Вьетнам, Хятадын харилцаа одоогоор хөгжлийн эерэг хандлагаа хадгалж байгаа, Вьетнам улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бүтээн байгуулахын төлөө Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна гэв.
Хэлэлцээний дараа хоёр тал нам хоорондын солилцоо, олон нийтийн аюулгүй байдал, хуулийн байгууллага, эдийн засаг, аж үйлдвэр, хангамжийн сүлжээний хамтын ажиллагаа, гааль, шинжлэх ухаан, технологи, ард түмний амьжиргаа, хүний нөөцийн хөгжил, хэвлэл мэдээлэл, орон нутгийн түвшний солилцоо зэрэг салбаруудыг хамарсан олон талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд хамтран оролцов.
Хэлэлцээний өмнө Ши Жиньпин, гэргий Пэн Ли-юанийн хамт Ардын Их Хурлын Танхимын зүүн хаалганы гадна талбайд То Лам болон түүний гэргий Нго Тхи Тань Тамыг угтан авах ёслол хийв.
Мөн өдрийн үд дунд Ши Жиньпин, Пэн Ли-юань нар Ардын Их Хурлын Ордны Алтан танхимд То Лам болон түүний гэргийд зориулсан хүлээн авалт зохион байгуулсан байна.
Г.Бямба
Бямба - 04 сарын 18,
2026
Сэтгэгдэл4
Dear Leaders: It would be great humiliation if I,The Iron Leader the Great remind that Karl Marx is still alive and watching all of you. Sincerely Iron Leader the Great
АНУ өдөрт 12.7 сая баррель нефть болон бүтээгдэхүүн экспортолж дэлхийн түүхэн дээд амжилт болоод байна. Трамп Ормузын хоолойг хааж, Ираныг бүсэлсэн нь ердөө л Дэлхийн нефтийн зах зээлийг Америкаас хамааралтай болгох бодлого байж. Нөгөөтэйгээр Венесуэлийн 30-50 сая баррель нефтийг АНУ шилжүүлэн авч, томоохон компаниудаа Венесуэл руу оруулж "засаж" эхлээд байна. Энэ нь АНУ-ын дотоодын бензиний үнийг маш хурдан хугацаанд тогтворжуулж байгаа юм. Тэр Ираныг бүсэлж байхдаа Америкчуудынхаа халаасыг "Венесуэль нефть"-ээр хамгаалж чадсан нь Трампыг огцруулах гэж буй гишүүдийн амыг таглах хамгийн том "ард түмний дэмжлэг" болж байна. Өмнө нь дэлхий Ойрхи Дорнодоос хамааралтай байсан бол, одоо Ойрхи Дорнодын бүс нутагт Ирантай дайтаж байх зуур АНУ дэлхийн эдийн засаг эрчим хүчний найдвартай гарц болж хувираад байна. Тэд Ираныг бүсэлснээрээ өөрийнхөө нефтийн зах зээлийг дэлхийн хэмжээнд "монополь" болгов.
Персийн буланд 9 сая баррелийн нийлүүлэлт дайнаас болж тасарсан нь дэлхийн эдийн засагт асар хямрал дагуулсан Харин АНУ энэхүү хоосон орон зайг өөрийн нефтээр нөхөж, баррелийг нь 100 доллараас дээш үнээр зарж байна. Энэ нь АНУ-ын эдийн засагт нэг өдрийн дотор тэрбум тэрбум долларын "цэвэр ашиг" авчирч байгаа гэж ойлгож болно. Трамп яагаад Ормузын хоолойг бүсэлсний шалтгаан нь ерөөсөө өөрийн улсын нефтээ Дэлхийн эрчим хүчний хангамж болгож доллараар арилжаалах бодлого юм. Америк одоо нефтээ зарж баяжиж байхад, Иран хямарч Хятад үйлдвэрлэлээ зогсоож байна.
Хятад болон Европ одоо Ормузын хоолой нээгдэхийг хүлээж цаг алдахыг тэсэхгүй байгаа. Дональд Трамп Хятадад хандаж: Чи Иранаас нефть авч чадахгүй, харин надаас авч болно. Гэхдээ миний үнээр, миний дүрмээр, бас зөвхөн ДОЛЛАРААР ав" гэж тулгаж байна. Энэ бол Хятадын "Юанийн ноёрхол"-ыг эдийн засгийн аргаар боомилж хариу үйлдэл юм. Америкийн нефтийн үйлдвэрүүд өдөр шөнөгүй ажиллаж, АНУ-ын боомтууд дэлхийн бүх мөнгийг сорж байна. Энэ дайн бол ерөөсөө л АНУ-ыг дэлхийн "Эрчим хүч Эдийн засгийн ноёрхогч болгохын тулд маш нарийн тооцоолсон дайн" байжээ. Трамп хэлсэн шүү дээ, "Бид Хятадтай тохирчихлоо" гэж. Трамп Ормузын хоолойгоор Хятадын нефт зөөвөрлөдөг танкеруудыг нэвтрүүлсэн нь АНУ-ын тэнгисийн цэргийн флот "хүчрээгүй"-дээ биш, харин Хятадаас ... "Иранд зэвсэг өгөхгүй" гэсэн батөлгаа амлалтыг авч чадсаных нь хариуд Ормузын хоолойгоор нэвтрүүлж байгаа юм.