Хятадын Статистикийн үндэсний газар өнөөдөр нийтэлсэн мэдээллээр, 2026 оны эхний улиралд Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 33 их наяд 419.3 тэрбум юаньд хүрч, тогтмол үнээр тооцоход өнгөрсөн оны мөн үеэс 5.0 хувиар өссөн байна. Энэ нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас 0.5 нэгж хувиар хурдссан үзүүлэлт юм.
Салбараар нь авч үзвэл: хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртөг 3.8 хувиар, аж үйлдвэрийн салбар 4.9 хувиар, үйлчилгээний салбар 5.2 хувиар тус тус өссөн байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөхцөл байдал сайн байж, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн өсөлт хурдассан байна. Үүний дотор тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 8.9 хувь, өндөр технологийн үйлдвэрлэл 12.5 хувиар өсжээ.
Зах зээлийн борлуулалт тогтвортой сэргэж, нийгмийн өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдааны нийт борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар, үйлчилгээний жижиглэнгийн орлого 5.5 хувиар өссөн байна.
Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 1.7 хувиар өссөнөөс дэд бүтцийн хөрөнгө оруулалт 8.9 хувь, өндөр технологийн салбарын хөрөнгө оруулалт 7.4 хувиар тус бүр өссөн байна.
Эхний улиралд бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 11 их наяд 840 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 15.0 хувиар өссөнөөр, гадаад худалдаа мөн сайн эхлэлтэй гарчээ.
Оршин суугчдын хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар өссөн бол, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал ерөнхийдөө тогтвортой байж, хот суурин газрын дундаж ажилгүйдлийн түвшин 5.3 хувь байв.
Хятадын Статистикийн үндэсний газрын мэдээлснээр, эхний улиралд эдийн засгийн үндсэн макро үзүүлэлтүүдийн өсөлтийн хурд сэргэж, шинэ хөдөлгөгч хүчнүүд эрчимтэй төлөвшиж, үндэсний эдийн засгийн тогтвортой бөгөөд сайжрах хандлага улам бэхжсэн байна.
Ням - 04 сарын 19,
2026
Сэтгэгдэл0