sonin.mn

КАЛГАРИ, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /Reuters/. Канад улс АНУ-тай ойр харилцаатай байсан нь өмнө нь давуу тал байсан бол одоо сул тал болоод байна гэж тус улсын Ерөнхий сайд Марк Карни ням гарагт ард түмэндээ хандаж үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

1812 оны дайны үеэр АНУ-ын довтолгооноос одоогийн Канадын газар нутгийг хамгаалж яваад амиа алдсан Британийн цэргийн командлагч, генерал Исаак Брокийн дүр бүхий жижиг тоглоомыг өргөж харуулан Карни хэлэхдээ "Канад улс хөрш АНУ-аас ирж буй тогтворгүй байдлыг хянах аргагүй бөгөөд энэ байдал гэнэт зогсоно гэсэн горьдлогоор ирээдүйгээ дэнчин тавьж болохгүй" гэжээ.




"Өнөөгийн нөхцөл байдал урьд хожид байгаагүй мэт санагдаж болох хэдий ч бид өмнө нь ийм аюултай тулгарч байсан" гэж тэрбээр хэлээд генерал И.Брок болон 1812 онд АНУ-ын дайралтыг няцаахаар Их нууруудын бүс нутгийн уугуул иргэдийн омгуудыг нэгтгэж чадсан удирдагч Текумсе зэрэг түүхэн хүмүүсийг жишээ болгон дурджээ.





Өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулиар парламентад олонхын суудал авсан Либерал намын удирдагч М.Карни мэдэгдэхдээ, энэхүү ялалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайны асуудлыг илүү үр дүнтэй шийдвэрлэхэд тусална гэжээ.




"Энэ бол бидний эх орон, бидний ирээдүй. Удирдлагыг бид гартаа авч байна" гэж тэрбээр хэлсэн байна.


Г.Энх-Од


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг