Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилан таниулах нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр эрт илрүүлэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийж, уламжлалт анагаах ухааны ололт, эрүүл мэндийн боловсрол, зөв дадлын талаар мэдлэг олгох зөвлөгөө өгсөн бөгөөд шатар, гар дээр суниалт, гийр, гар барилдаан, дээс, хариулаад шид төрлүүдээр тэмцээн зохион байгуулсан юм. Мөн иог, гийр, гимнастик, шугаман бүжиг, хийн дасгал, уухай бүжиг, фитнес, Спортын дунд сургуулийн үзүүлэх тоглолт зохион байгуулахад иргэдийн оролцоо их, сэтгэл ханамж өндөр байв.
Арга хэмжээнд 500 орчим хүн хамрагдаж, оролцогчийн зарим нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсний дүнд хүнд өвчнөөс хэрхэн ангижирсан талаар сайн туршлагаа хуваалцаж, спортын хичээллэхийн ач тусыг таниулж байна.
Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг төлөвшүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны зохистой хослолыг сурталчлах замаар иргэдийн эрүүл мэндийг дэмжих ач холбогдолтой арга хэмжээ энэ юм.




Даваа - 04 сарын 20,
2026
Сэтгэгдэл1
Улаан хар хослуулсан мэдрэлүүд юуг илэрхийлээд байгаа юм. Цээжнээс нь цус урсаж байгаа мэт