Азийн олимпын зөвлөлийн ивээл дор БНХАУ-ын Саньяа хотноо Азийн элсний VI наадам 4 дүгээр сарын 22-ны өдөр хөшгөө нээх гэж байна. Монгол Улсаа төлөөлөн нийт 50 тамирчин дасгалжуулагч багш, албаны төлөөллийн хамт оролцохоор Зохион байгуулах хороонд баталгаажууллаа. Үүнд:
- Гандбол- эрэгтэй 7, эмэгтэй 10 тамирчин
- 3х3 сагсан бөмбөг- эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчин
- Элсний волейбол- эрэгтэй 2, эмэгтэй 2
- Жюү жицү эрэгтэй 5, эмэгтэй 6 тамирчин
- Элсний бөх- эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин
- Акуатлон- эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчин
- Элсний хөнгөн атлетик- эмэгтэй 2 тамирчин
- Тэкбол- эрэгтэй 1, эмэгтэй 1 тамирчин
Монголын багийн тэмцээний салхийг гандболын эрэгтэй баг 4 дүгээр сарын 21-ний өдөр Оман болон Тайланд улстай хийх тоглолтоор эхлүүлнэ.
Азийн элсний наадам БНХАУ-ын Хайянг хотноо 2012 онд, Вьетнам улсын Дананг хотноо 2016 онд болсноос хойш тодорхой шалтгааны улмаас 10 жил завсарласны эцэст хоёр дахь удаагаа БНХАУ-д болж буйгаар онцлогтой.
АОЗ-ийн гишүүн 45 ҮОХ-ноос 14 спортын 62 төрөл зайд болох энэхүү наадамд 1,800 орчим тамирчид оролцохоор Санъяа хотноо хүрэлцэн ирж, бэлтгэл сургуулилтдаа ороод байна.
Наадмын нээлт 4 дүгээр сарын 22-ны өдрийн 20.00цагт Азийн элсний наадмын паркад болно.
Мягмар - 04 сарын 21,
2026
Сэтгэгдэл0