Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Сүнь Лэй 20-ны өдөр Аюулгүйн Зөвлөлийн Украины асуудлаарх хуралдаанд үг хэлж, холбогдох бүх талууд энх тайвныг нэн тэргүүнд тавьж, хамгийн ихээр тайван, тэвчээртэй байж, хурцадмал байдлыг бууруулах ажлыг түргэвчлэн эртхэн гал зогсоон дайныг дуусгахыг уриалжээ.
Сүнь Лэй хэлэхдээ, олон улсын одоогийн байдал улам тогтворгүй болж, бүс нутгийн мөргөлдөөн болон орон нутгийн дайн ээлж дараалан гарч байна, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжлийн уриалга улам бүр нэмэгдэж байгаа. Украины удаан үргэлжилсэн, шийдэгдэхгүй хямрал нь Европ болон дэлхийн энх тайван, тогтвортой байдалд маш их холбоотой. Эртхэн гал зогсоон дайныг дуусгаж, хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл эрмэлзэл юм. Бүх талууд хурцадмал байдлыг бууруулах ажлыг түргэвчиж, энхийн хэлэлцээрийн үйл явцыг урагшлуулахын төлөө хичээх хэрэгтэй гэжээ.
Сүнь Лэй тэмдэглэхдээ, Орос, Украины олон тооны энгийн иргэд болон энгийн иргэдийн зориулалттай дэд бүтцүүд олон удаа халдлагад өртөж, аль хэдийн хүнд байдалд орсон хүмүүнлэгийн нөхцөл байдлыг улам хурцатгасан байна. Хятад улс үүнд гүнээ санаа зовниж байгаа бөгөөд холбогдох бүх талууд ард түмнийг нэн тэргүүнд тавьж, энгийн иргэд болон иргэний дэд бүтцийг хамгаалахыг хүсэж байна гэжээ.
Пүрэв - 04 сарын 23,
2026
Сэтгэгдэл0