sonin.mn

Лай Чиньдэгийн Свазиландын асуудалын талаар АНУ-аас гаргасан буруу мэдэгдэлтэй холбогдуулан, 4 дүгээр сарын 23-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын тал үндэсний бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах хууль ёсны үйлдэлд АНУ хөндлөнгөөс зааварлаж, холбогдох орнууд нэг Хятад гэсэн зарчмыг хамгаалах шударга үйлдлийг буруутган дайрч байгаа нь үнэн худлыг хольж хутган, хар цагааныг урвуулан харуулж буй хэрэг бөгөөд Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж, огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.


Гүө Жякүнь мөн АНУ-ыг нэг Хятад гэсэн зарчим болон Хятад-АНУ-ын гурван хамтарсан мэдэгдлийг чанд мөрдөж, Тайванийн асуудлаар Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоох, Тайванийг дэмжин хуурамч “дипломат харилцаа”-г нь бэхжүүлэхээ болих, “Тайванийн тусгаар тогтнол”-ын салан тусгаарлагч хүчнүүдэд буруу дохио өгөхөө зогсоохыг Хятадын тал шаардаж байна гэж онцлов.