sonin.mn

Саяхан Их Британийн нэгэн блогчин Хятадад “аюулгүй байдлын туршилт” хийж, кофешопт зөөврийн компьютероo эзэнгүй орхисон ч нэг цагийн дараа бүрэн бүтэн хэвээр орхисон газраа байсныг харуулсан нь гадаадын цахим хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татлаа. Ингэснээр “Хятадын маягийн аюулгүй байдлын мэдрэмж” сошиал орчинд өргөн тархав. Харуул хамгаалалтгүй илгээмж, шөнө оройн цагаар чөлөөтэй зорчих зэрэг өдөр тутмын энгийн дүр зураг олон гадаад хүнд гайхал төрүүлж байна.




Мэдээллээс үзэхэд, Хятад улс дэлхийд хүн амины хэрэг болон эрүүгийн гэмт хэргийн түвшин хамгийн бага орнуудын нэг юм. Олон улсын судалгааны байгууллагын тайланд дурдсанаар, Хятадын иргэдийн аюулгүй байдлын мэдрэмж болон нийгмийн дэг журмын үзүүлэлт дэлхийд тэргүүлэх түвшинд байна. 2025 онд энэ үзүүлэлт 98.2 хувьд хүрч, өндөр түвшинд тогтвортой хадгалагджээ.




Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ аюулгүй байдлын мэдрэмж нь үр ашигтай засаглал болон хөгжлийн үр дүнгийн нэгдлээс үүдэлтэй. Дижитал технологи нийгмийн удирдлагад өргөн нэвтэрснээр удирдлагын үр ашиг нэмэгдэж, олон нийтийн хамтын оролцоонд тулгуурласан аюулгүй байдлын тогтолцоо улам боловсронгуй болжээ. Үүний зэрэгцээ эдийн засгийн хөгжил амьжиргааны түвшнийг дээшлүүлж, нийгмийн тогтвортой байдлын бат бөх суурийг бүрдүүлсэн байна.




“Хятадын маягийн аюулгүй байдлын мэдрэмж” нь хууль эрх зүйн баталгаа, иргэдийн амьжиргааны нөхцөл сайжирсантай ч нягт холбоотой. Гэмт хэрэгтэй тэмцэх ажил эрчимжиж, анхан шатны удирдлага бэхжиж, нийтийн үйлчилгээний тогтолцоо тасралтгүй сайжирч байна. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарууд хөгжсөнөөр иргэдийн амьдрал илүү баталгаатай болжээ.


Дэлхийн нөхцөл байдал тогтворгүй байгаа өнөө үед Хятад улс өөрийн тогтвортой хөгжил, нийгмийн тогтвортой байдлаараа дэлхийн “тогтворжуулагч”, “аюулгүй боомт” болж байна. Энэхүү аюулгүй байдлын мэдрэмж нь зөвхөн тогтолцооны давуу талаас гадна “энх тайвныг эрхэмлэх” соёлын үзэл санааг агуулж, Хятадын орчин үеийн хөгжлийн өвөрмөц үнэ цэнийг илэрхийлж байна.