sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн спортын асуудал хариуцсан зөвлөх Шархүүгийн Амарсайхан Ташкент хотноо ажиллах үеэрээ Узбекистан Улсын Спортын сайд Адхам Икрамов болон Узбекистаны Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Отабек Умаров нартай албан ёсны уулзалт хийлээ.


Уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хүрээнд яригдсан биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилалт, туршлага солилцоо, спортын менежмент болон эрүүл мэндийн чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.



Талууд олимпын хөдөлгөөнийг дэмжих, залуучуудын спортыг хөгжүүлэх, олон улсын тэмцээн уралдаанд хамтын оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцлоо.

Энэхүү уулзалт нь Ухнаагийн Хүрэлсүх болон Шавкат Мирзиёев нарын хүрээнд тохирсон хамтын ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэж талууд үзэв.