Киргизстан улсын нийслэл Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд болж байна.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч)-ий удирдлага дор оролцож буй баг тамирчид өчигдөр Макаогийн багийг 18:0-ээр буулган авч тус тэмцээний эхний хожлоо авлаа.
Энэ тоглолтын шилдэг тоглогчоор багийн ахлагч Ө.Наранбатыг шалгаруулсан бөгөөд Монголын баг өнөөдөр Индонез, маргааш Узбекистаны багтай тоглох юм. Монголын баг тамирчид энэхүү тэмцээнээс өмнө нь нэг мөнгөн медаль (2023 онд) хүртэж байв.
Мягмар - 04 сарын 28,
2026
Сэтгэгдэл3
макао гэж зөв бичээч ээ
7;0 олон тоогоор хожвол нөгөө талаа дорожилсонд тооцож дараагиин тэмцээнээс ахллагчииг хасдаг
Тэнэгт.