НҮБ, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /TASS/. Хиймэл оюун, квант тооцоолол зэрэг шинэ технологиудын хурдацтай хөгжил нь цөмийн аюулгүй байдлыг улам хүндрүүлж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш мэдэгджээ. "Өдгөө хиймэл оюун, квант тооцоолол зэрэг шинэ технологиуд эрчимтэй хөгжиж байгаагийн улмаас цөмийн аюул занал улам ойртож байна. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд цөмийн зэвсэг ба шинэ технологиудыг уялдуулан тэмцэх талаар тусгах ёстой.
Цөмийн зэвсгийг устгах хүртэл хүн төрөлхтөн түүний ашиглалтад тавих хяналтаа хэзээ ч алдахгүй байхыг уг гэрээгээр баталгаажуулах ёстой" гэж А.Гутерриш хэллээ.
Тэрбээр энэхүү гэрээг өнгөрсөн үеийн “хуучирсан баримт бичиг” биш, харин дэлхийг цөмийн зэвсэггүй болгох зорилготой "амьд хэрэгсэл" хэмээн тодорхойлоод, улс орнуудын хатуу үүрэг амлалтаас шалтгаалан энэ гэрээ үр дүнтэй хэвээр байж чадна гэдгийг онцолсон байна. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх 11 дэх удаагийн хяналтын бага хурал Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд дөрөвдүгээр сарын 27-нд эхэлжээ.
Энэхүү хурал таван жил тутам болдог бөгөөд гэрээнд нэгдсэн 191 улс оролцож, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах гэсэн гурван үндсэн чиглэлээр гэрээний хэрэгжилтийг хэлэлцдэг.
Энэ удаагийн хурлын үеэр геополитикийн зөрчил, мөргөлдөөн нэмэгдсэн нөхцөл байдлаас шалтгаалан маргаан ихтэй хэлэлцүүлэг өрнөх төлөвтэй байгаа бөгөөд төлөөлөгчид бодитой алхмуудыг тусгасан эцсийн баримт бичгийг зөвшилцөхийг зорино. Цөмийн зэвсэгтэй болон цөмийн зэвсэггүй гүрнүүдийн зөрчил гүнзгий байгаа тул амжилтад хүрэх эсэхэд олон шинжээч эргэлзэж байна. Хурал 5 дугаар сарын 22 хүртэл үргэлжилнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 06 сарын 28,
2026

Сэтгэгдэл4
Угаасаа хүн төрөлхтний төгсгөл ирж байна.
ene chag yed bol chemiin auyliin haraaga deldej bna,ene Iran ,hoid solongos ,orosyyd,amerikuud er ni bygd l ene talaar dahin harj dald bodlogoor orolzon chemiin tehnologi neleeleld eersddee nehen orchgooj bna,ene hiimel oyun yhaan tehnologi debsilted geed baigaa ch hyn terlehten ali hegjil nereer dald bodlogoor hegjuulej yraldan bye byeneesee erselden ene zebsegiin erseldeen dyysahgyiu yum sig haragdana......................................Gyterris darga ene bodlogoon saitar barij hyn terlehteng chemeer heechelden zebsegiin chanartai baihiig horigloh tynhag gargabal zohino........................
Трампапа: "Бид бүх хөзрийг aтгacaн! Иран хүнд байдалд байна! Ормуз биднийх! Бид тэднийг хэдхэн хоногийн дотор бут цохиж чадна! Тэд хэлэлцээр хийхийг хүсч байгааг би мэдэж байна, гэхдээ одоо тэд өөрсдөө бидэн рүү залгах хэрэгтэй боллоо! Бид тус бүс нутагт асар их хүч чадалтай! Дашрамд хэлэхэд, би гольф тоглож байх хооронд над руу битгий залгаарай! Бид тэднийг тог цахилгаангүй, бас гольфгүй үлдээнэ! Би хэлэлцээрт итгэдэг! Би 23 дайныг зогсоосон! Өө тэд аль хэдийнэ залгасан уу? Харж байна уу? Би чамд хэлсэн шүү дээ! Би хэлэлцээрт үргэлж итгэдэг байсан! Витек болон хүргэн хүү хоёр аль хэдийнэ Исламабад руу нисэж байна! Маш том хэлэлцээр болно! Бид дажгүй! Би дажгүй! Хэрэв би өмнөх ерөнхийлөгч байсан бол энэ дайн огт болохгүй байсан. Бид тэдний эдийн засгийг боомилох болно. Тэд өдөр бүр 500 сая доллар алдаж байна! Би тэдэнд сүүлийн хоёр 7 хоног өгч байна, хойш тавивал бүх зүйл үнэхээр, үнэхээр, үнэхээр муу болно..."
Энэ өвгөн хөгжлийн галт тэргэндээ суугаад мөхөл рүүгээ хурдацтай явъя гэж үнэн хэлж байсан.