МУИС-ийн Антропологийн багш Г.Мөнх-Эрдэнэтэй “Туулын хурдны зам” төслийн асуудлаар ярилцлаа.
-Туул гол дээгүүр зам барих нь түгжрэлд нөлөөлөхгүй гэж үзээд байгаа. Тэгвэл түгжрэлийг бууруулах өөр ямар бодит шийдэл байгаа гэж харж байна вэ?
-Бид улс орны хөгжлийг гацаах гэж зам гүүр элдэв юм барихыг огт хориглоогүй. Харин хотын даргын орлогч сая нэг, хоёрдугаар тойрог замыг барих юм бол Улаанбаатар хотын төвийн түгжрэлийг бууруулна гэж ярьсан. Бидний зүгээс Туул гол дээгүүр барьж яах юм бэ. Харин нэг, хоёрдугаар тойрог замаа эхлээд барьж харуул гэж л ярьсан.
-Туулын хурдны зам төслийн байгаль орчны үнэлгээ албан ёсоор баталгаажаагүй байхад замын ажлыг эхлүүлсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-“Туул голоо хамгаалъя” хөдөлгөөнийхөн гуравдугаар сарын 15-наас Маршалын гүүрэн дээр жагсаж эхэлсэн. Гэтэл энэ төслийн Байгаль орчны үнэлгээ нь албан ёсоор гуравдугаар сарын 19-нд баталгаажсан байдаг. Гэтэл байгаль орчны үнэлгээ албажихаас өмнө Туул голын бургасыг хядаад эхэлчихсэн байсан. Бид жагсах үеэрээ албан ёсоор иргэдэд танилцуулга хийгээд авч явсан. Тэр үеэр нэр нь үл мэдэгдэх шингэнийг Туул гол руу хольж байна гэдэг иргэдийн гомдол гарсан. Гэтэл Туул гол чинь онцгой хамгаалалтын бүс буюу аливаа химийн бодис хэрэглэхийг хориглосон байдаг.
-Танай хөдөлгөөний зүгээс төсөлтэй холбоотой үнэлгээ хийсэн баримт бичгүүдийг ил тод болгох шаардлага тавиад байгаа. Тэдгээр баримт бичгүүдтэй танилцсан уу?
-Нийгмийн, соёлын өвийн нөлөөллийн үнэлгээ хийгдээгүй зэрэг маш олон судалгаа зөвшөөрөл аваагүй хэвээрээ байгаа. Мөн хотын орлогчийн гартаа барьж яриад байгаа баримтыг бид үзмээр байна. Аль ч томоохон төсөл дээр нийгмийн зөвшилцөл гэж юм байдаг. Төслөө эхлээд ард түмэндээ танилцуулж, бүр иргэдээс түүвэрлэж зөвшөөрөл авах ёстой. Энэ хоёр ажил аль нь ч хийгдээгүй. Тэгэхээр бид хардаж, жагсахаас өөр яах юм. Бидний зүгээс эхний ээлжинд энэ ажлаа зогсоохыг шаардаж байгаа.
Нийгмийн зөвшилцөлд хүрч байж ийм том төслийг явуулдаг болохоос биш хүчээр дайрч явуулна гэж байхгүй. Улсын хөгжил гэдэг мэргэжлээр төгссөн 20 гаруй хүн байдаг. Энэ бол нарийн мэргэжил. Тиймээс мэргэжлийн хүмүүстэй нь холбогдоод ажиллуулах хэрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, хүмүүс дарангуйлагчдыг улс төрийнхөө үзэл суртлаас болж унасан гэж ярьдаг. Гэтэл хөгжил судлалын ухаанаар маш олон дарангуйлагч ийм утгагүй хөгжлийн төсөл хэрэгжүүлээд үүнийгээ хүчээр шийдэх гэж оролдоод унасан тохиолдол байдаг. Хөгжил судлалын үүднээс ЗХУ ч гэсэн ийм утгагүй хөгжлийн төсөл хэрэгжүүлээд унасан түүхтэй гэдгийг сануулмаар байна.
-Байгаль орчны үнэлгээнд оролцоогүй, хуурамчаар гарын үсэг үйлдсэн гэх мэдээлэл яваад байгаа шүү дээ. Энэ ямар байр суурьтай байна вэ?
-БОУАӨЯ-ны мэргэжилтэн н.Алтанзул бол “тийм зүйл байхгүй” гэж эсэргүүцэж байгаа. Би “Туулын хурдны зам” нээлттэй хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хүнд үзүүлэхгүй байсан Байгаль орчны үнэлгээг нь авч харсан.
Тэндээс ердөө хоёрхон зүйлийг л харахыг хүссэн. Нэг нь “Соёлын өвийн тухай” хуулиар том төсөл эхлэхийн өмнө соёлын өвийн урьдчилсан хайгуулийг палеонтологи, археологи, угсаатны зүйн байгууллагаар хийлгэсэн байх ёстой.
Гэтэл Соёлын өвийн үнэлгээ хийлгэсэн гэдэг дээр таван мөр өгүүлбэр л байсан. 600 сая ам.долларын төсөл ярьж байгаа шүү дээ. Нийгмийн нөлөөллийн үнэлгээг харсан чинь хоёрхон нүүр байсан. 600 сая ам.долларын төсөл хоёрхон нүүр нийгмийн нөлөөллийн үнэлгээтэй байж болох уу.
-Одоогоор та бүхний зүгээс холбогдох албан тушаалтнуудад тавьж буй шаардлага юу байна вэ?
-Энэ төслийг түр зогсоосон ч тэмцэл дуусаагүй. Одоо нийслэлийн удирдлагуудыг шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой. Мөн гарсан хохирлыг барагдуулах шаардлагатай.
Ч.БЯМБАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 05 сарын 01,
2026
Сэтгэгдэл23
Энэ хүний эцэг нь ямар нэр нүүртэй хүн байв гэдэг талаас нь судалсан уу? Ард түмэн мэдэх юмаа хэдэх цхг бллсон. Энэ тоглоом биш!!! Бэрхийн уурхайгаас төрөн гарсан хүн улс орныг зөв чигт авч явах уу? 2500 жилийн өмнө Ром -д хөдөөний хүн хотыг удирдах бүү хэл хотын өмч эзэмших эрх хязгаартай байсан шүү. Шанхай хотод таксины жолооч больё гэвэл 2 үеэрээ Шанхайд амьдарсан байх ёстой.
Антропологи, хурдны зам хоёр хоорондоо ямар хамааралтай юм бэ??
Хамааралтай, маш их хамааралтай .
МАНын хулгайчуудын е- баримтын буцаан олголтын мөнгийг хулгайлаад гадаад руу зугаалцгаасан байна.
Соёлын өвийн үнэлгээ гэдэг чинь зөв сонсогдож байна. 1000 жилийн урд Ван хаан суурьшиж байсан Туулын шугуй. Нийслэл Хүрээ нүүж ирж суурьшаад бараг 400 жил болсон нутаг.
МАНын луйварчин хулгайчууд е- баримтын буцаан олголтын мөнгийг хулгайлаад гадаад руу зугаалцгаасан байна.
Туулын шугуй гэнэ үү??? Тэр шугуй чинь Гачууртаас дээш л байдаг байх. Улаанбаатарт шугуй энэ тэр чинь байхгүй ээ тэнэг минь. Байсан хэдхэн бургасыг нь наад баячууд чинь хусаад хаусууд барьчихсан
Цөмийн осол гаргасан биш, битгий солиор. Хуцаад байвхл чамайг ална шүү.
МАНын луйварчин хулгайчууд е- баримтын буцаан олголтын мөнгийг хулгайлаад гадаад руу зугаалцгаасан байна.
Худлаа шантаажчин их мэдэгч
бас 1 бууны сабаак
Бао данжаадад хувьд нь маш их ашигтай болохоор идүүрээ харамласан нохой шиг болоод байгаа. Хүний нутгийн газар шороог ухаж төнхөх мод бургасыг нь тайрах нь хэнтийн манж хятад угсааны өргөн шанаат данжаадад юу ч биш.
Эргээр нь баригдсан.баригджиигаа.баригдхаар газраа авцан хорооллуудиин талаа бодол юу бна антропологчоо...
Харах царайны новш байна даа. Хөгжлийн садаа сүг
Туул голд 2500 ширхэг бётон шон зооно ! Энэ гол яах ч гүй гэж Нямбаатар хэлж байсан ! Ийм хүнийг шалгах биш шууд мэдрэлд хэвтүүлэх хэрэгтэй ш дэ !
Яавал гэж.
За зайлаа чи. Антрополигич хүн хот төлөвлөлт мэддэг болчихсон юм уу ккк. Тэнэгтээд байгаарай
Угаасаа арай гэж амьд байгаа, энд тэндээ тасарч байгаа гол дээр доош өрөмдөж 2500 багана босгох нь эрсдэлтэй. Яаралгүй сайн судалж хиймээр байна
ер нь хүн болгон өөрийгөө судлаач гэж нэрлээд сэдэв болгон дээр баримт муутай баталгаагүй багцааны юм яриад дайраад бвал мэргэжил ., мэргэжилтэн гэж хэрэг бна уу? хашгирсан болгоны аясаар дагаж налаад хамаг ажлаа зогсоогоод бдаг бол төр касаг гэж хэрэгтэй юм уу. урд нь хэлэлцээд батлачихсан төсөлдөө эргэлзээд бвал их хурлын хэрэг ч алга. зам хөгжмл биш гэж үзэж бвал тэгээд харсан зүг рүүгээ шууд чиглээд я.даг болох хэрэгтэ дээ. дэд бүтцээ хөгжүүлж байж улс, хотын хөгжил урагшаа явдаг, монголоос бусад газар
Йим багш гэж байх уу хэрүүлч нөхөр хичээлээ заагаад ажлаа хий
Монгол улсын УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газар, хууль хүчний байгуулагууд сүүлийн нэг жилд бусад бүх ажлаа хаяад цор ганц ажил хийлээ. Тэр нь Оюун-Эрдэнэ болон түүний талын Амарбаясгалан, Нямбаатар нарыг дарж авах. Ямар их шунал, хүсэл, тачаал вэ? Ямар их хүсэл мөрөөдөл вэ? Ямар их солиорол вэ? Ямар их золиос вэ? Ямар их галзуурал вэ?
Zaisangiin hhuchin guuriig nuraalgaad Benton tulguur zoogood shine guuriig barih ad bugd yuugaaraa baisan Odoo bugd Ter guree mergejil hargalzahgui davhitsgaaj baina daa Hurdnii zam deer garahgui baihiig chini harj ltaaraa
balai novsh amaa tat